x

Багш нарын цалинг нэмэхгүй бол ажил хаяна

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж, энэ сарын 30-ны дотор шийдвэрлэхгүй бол жагсаал зохион байгуулахаа зарлалаа. Тус холбооноос таван заалт бүхий шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн байна. 

Засгийн газарт хүргүүлж буй шаардлага:

  1. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар хийх “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор яаралтай хийж тохиролцоонд хүрэх
  2. “2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөг тусгаж, төсвийн байгууллагын ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг сургууль, цэцэрлэгийн амралт хэлэхээс өмнө хэрэгжүүлж эхлэх
  3. УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгох асуудлыг УИХ-д тавьж, шийдвэрлүүлэх
  4. Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу олгогдох урамшуулал төсөвт бүрэн тусгагдаагүй тул улсын төсөвт тодотгол хийх 
  5. БСШУСЯ, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-оос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар тодорхой арга хэмжээ авах.

“Өнгөрсөн 2017 оны аравдугаар сарын 28-нд бидэнтэй уулзахад Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай тохиролцоод цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлнэ, 2018 оны хоёрдугаар улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлнэ гэж тохиролцсон. Гэтэл энэ хэлэлцээрийг ОУВС-тай хийсэнгүй. Бид маш их хүлээлээ. Энэ сардаа багтаж ямар нэгэн алхам хийх ёстой. Хэрэв энэ байдлаараа байвал шинэ хичээлийн жил эхэлж ч чадахгүй нөхцөл үүснэ” гэж МБШУҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг ярилаа.

Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын салбарт ажилладаг хот болон орон нутгийн ажилтнууд бид уртасгасан цагаар өдөр бүр ачаалалтай ажилладаг тул өөрсдийн хөдөлмөрлөх нөхцөл байдлыг сайжруулах талаар тэмцэх ямар ч цаг байдаггүй. Тиймээс ҮЭХ-оороо дамжуулан энэхүү шаардлагыг хүргүүлж байна гэдгээ илэрхийлээд шаардлагын хариуг 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд тэмцлээ эрчимжүүлэхээ мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 12 цаг 59 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 13 цаг 0 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 13 цаг 2 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 13 цаг 3 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 13 цаг 4 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 13 цаг 5 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 13 цаг 6 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 13 цаг 8 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цаг 10 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 15 цаг 10 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 15 цаг 11 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 15 цаг 16 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 15 цаг 17 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 15 цаг 18 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 15 цаг 20 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 15 цаг 53 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 15 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 15 цаг 57 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 17 цаг 27 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 17 цаг 27 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top