x

"Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” буюу тавдугаар сарын 1

Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр  “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” буюу “Майн нэгний баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий даяар жагсаал цуглаан хийж хөдөлмөрчдийн дуу хоолойг нийгэмд хүргэдэг билээ. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай.

“Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр”-ийг анх тэмдэглэх болсон түүх нь Америкчууд ажлын цаг хэт урт, ажиллах орчин нөхцөл муу, хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа зэрэг хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан хийсэн өдөр буюу 1886 оны тавдугаар сарын 1-нээс эхтэй. Энэ өдөр Америкийн үйлдвэрчний эвлэлүүд олныг хамарсан жагсаал хийж, ажлын  цагийг 8 болгон богиносгохыг шаардан тэмцэж эхэлжээ.

Жагсаалыг тараах гэсэн цагдаа нарын харгис үйлдлийн эсрэг ажилчид тэмцлээ өргөжүүлж, тавдугаар сарын 4-нд нэр нь үл мэдэгдэх нэгэн хүн Чикаго хотын Хеймаркетын талбайд бөмбөг тэсэлсний улмаас олон цагдаа амиа алдаж, хэдэн зуун хүн шархдаж байжээ. Үүний дараа амиа алдсан жагсагчдын дурсгалыг хүндэтгэн, жагсаал хийж эхэлсэн бөгөөд жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх болжээ. 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан байна.

“Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр” олон улсад

  • Хөдөлмөрчдийн өдрийг 05.01 эсвэл ойролцоох өдөр тэмдэглэдэг

  • Бүх нийтийн амралтын өдөр болгон 05.01-ний өдөр тэмдэглэдэг

  • 05.01 Бүх нийтийн амралтын өдрийг тэмдэглэдэггүй, харин өөр өдөр Хөдөлмөрчдийн өдрийг тэмдэглэдэг.

  • Хөдөлмөрчдийн өдөр болон бүх нийтийн амралтын өдөр байхгүй

“Хөдөлмөрчдийн өдөр” АНУ-д

АНУ-д “Хөдөлмөрчдийн өдөр”-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдөр тэмдэглэдэг.

Хамгийн анх 1882 онд тэмдэглэж эхэлсэн ба 1894 оноос бүх нийтийн амралт болгон өргөн дэлгэр тэмдэглэж эхэлжээ. Энэхүү өдөр нь анх ард түмнийг ажил олгогч нарт өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж олгох зорилготой, зөвхөн бүх нийтийн жагсаал маягаар зохион байгуулагддаг байжээ.

Харин сүүлийн үед энэхүү өдрийг АНУ-н хөдөлмөрчид өөрсдийн улсынхаа сайн сайхан байдал, хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрийг хүндэтгэх зорилготой тэмдэглэж “Урт долоо хоног” хэмээн нэрлэж бүх нийтээрээ амардаг.

Энэхүү өдөр олны танил хүмүүс өөрсдийн нийгэм рүү чигэлсэн дуу хоолойгоо хүргэх, жижиглэн худалдаа эрхлэгчид хямдралтай үйл ажиллагаагаа явуулах, АНУ-ын ард түмэн зуны сүүлийн зугаалга хийх зэрэг үйл ажиллагаа болдог байна.

“Хөдөлмөрчдийн өдөр” ОХУ-д

Ажилчдын баяр буюу “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Москва Ходынскийн талбайд болж байсан байна.

1991 оноос хойш энэхүү өдөр нь улс төрийн тэмдэглэлт баяр байхаа больсон. Зарим улс төрийн намууд болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсаал цуглаан зохион байгуулдаг ба ихэнх ард түмэн “Хавар болон Хөдөлмөрчдийн өдөр” гэсэн утгаар гэр бүлтэйгээ цагийг амарч өнгөрөөдөг болжээ.

Орос улсад жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Хавар болон Хөдөлмөрчдийн өдөр” хэмээн нэрлэж бүх нийтийн амралт болгосон. Энэхүү өдөр ихэнх үйлчилгээний байгууллага хаалттай, хүмүүс зугаалгаар явж бие биедээ цэцэг өгж, хүүхдүүд нь хүйтэн өдрүүд дууссаныг тэмдэглэж зайрмаг идэж, бөмбөлгөөр тоглож өнгөрөөдөг байна.

“Хөдөлмөрчдийн өдөр” Өмнөд Африкт

1994 оноос хойш Өмнөд Африкт “Хөдөлмөрчдийн өдөр”-ийг албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж иржээ. Ард иргэд өөрсдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө ОУХБ-аас гаргасан суурь зарчимуудад хууль тогтоомжоо нийцүүлэн гаргахыг шаардах зорилготой анх зохион байгуулагдаж байжээ.

“Хөдөлмөрчдийн өдөр” Японд

“Хөдөлмөрчдийн өдөр”-ийг Японы засгийн газраас албан ёсны тэмдэглэлт баяр гэж хүлээн зөвшөөрөөгүй ч ажилчдын ихэнх хувь нь амардаг байна.

Ажил олгогчид цалинтай чөлөө олгох эсвэл бүр мөсөн амрах боломжийг ажилчдаа олгодог байна. Энэхүү өдрүүдээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсаал зохион байгуулдаг ч ихэнх хүмүүс гэр бүлтэйгээ зугаалгаар явж цагийг зугаатай өнгөрөөхийг илүүд үздэг.

Япон улсад 1945 оноос хойш Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсэж хөгжсөн ба энэхүү өдөрт зориулан олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан хийж, ажил олгогч, эрх баригчдад өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн юм. 2008 онд 44000 хүнийг хамарсан жагсаалыг “Ёоёоги парк”-д Үндэсний үйлдвэрчний эвлэлийн холбоо зохион байгуулж байжээ.

“Хөдөлмөрчдийн өдөр” Франц-д

Франц улсад “Хөдөлмөрчдийн өдөр””-ийг 5 дугаар сарын 1-нийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд томоохон хотуудад албан ёсны жагсаал цуглаан хийж хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах, дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг байна.

Эх сурвалж: CMTU.MN

 https://www.timeanddate.com/holidays/labor-day

https://en.wikipedia.org/wiki/Labour_Day

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.63.183)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 12 цаг 58 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 13 цаг 0 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 13 цаг 1 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 13 цаг 3 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 13 цаг 4 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 13 цаг 5 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 13 цаг 6 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 13 цаг 8 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цаг 9 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 15 цаг 9 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 15 цаг 10 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 15 цаг 16 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 15 цаг 17 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 15 цаг 18 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 15 цаг 20 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 15 цаг 53 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 15 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 15 цаг 57 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 17 цаг 26 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 17 цаг 27 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top