x

Үндэсний бөхийн холбооны тарьсан балаг дуусахгүй нь

Монголын үндэсний бөхийн холбооны нэрээр далимдуулан өөрсдийн ашиг сонирхлын төлөө хэт улайран зүтгэж буй Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд, хүний амь настай холбоотой асуудал юу ч биш бололтой. Холбооныхоо үндсэн чиг зарчмаас хазайж, хэтийн үйл ажиллагааг эрх мэдэл, өнгө мөнгөний нүдээр харах болсон тэд тамга тэмдгээ булаацалдсаар өдийг хүрсэн.

Түүгээр ч үл барам, бөхөө дээдэлдэг түмэн олны хандив тусламжаар анхлан суурийг нь тавьсан Монгол бөхийн өргөөг хувьчилж авах гэсэн өчүүхэн шуналаа барьж дийлэхгүй яваа. Тиймдээ ч, нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан тушаал шийдвэрийг үл тоосон нь хүний амь нас эрсдэх таагүй үр уршгийг дагуулжээ.

Учрыг тодруулбал, нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол бөхийн өргөө болон “Мишээл экспо” төвийг “Арга хэмжээ, тоглолт зохион байгуулахад зориулалтын бус хэмээн дүгнэж, энэ сарын эхээр албан бичиг хүргүүлсэн байна. Гэтэл уг шийдвэрийг үл тоож, “Дуулах өдөр дуун цэнгүүн” тоглолтыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тоглолт үзэхээр ирсэн 66 настай эмэгтэй ухаан алдаж, улмаар нас нөгчсөн харамсалтай хэрэг гарчээ.

Өдгөө холбогдох хууль хяналтын байгууллагаас Монгол бөхийн өргөөнд шалгалт хийж буй бөгөөд хууль бус холбооны нөхдүүд энэ талаар ихээхэн нууцалж буй гэнэ. Холбооныхоо үндсэн зарчмыг доголдуулан эрх мэдлийн төлөө талцаж, Монгол бөхийн өргөөг өөрсдийн мэдэлд авах гэсэн увайгүй хүмүүсийн тарьсан балаг үүгээр зогсохгүй нь бололтой. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж, тамга тэмдгээ булаацалдсан балагтай нөхдөд чухам хэн хариуцлага тооцох вэ...

Эх сурвалж: ZASGIINMEDEE.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 12 цаг 55 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 12 цаг 57 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 12 цаг 58 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 13 цаг 0 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 13 цаг 1 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 13 цаг 1 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 13 цаг 2 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 13 цаг 4 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цаг 6 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 15 цаг 6 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 15 цаг 7 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 15 цаг 12 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 15 цаг 13 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 15 цаг 14 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 15 цаг 16 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 15 цаг 49 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 15 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 15 цаг 53 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 17 цаг 23 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 17 цаг 23 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top