x

Олимпийн медалийг электроникийн хаягдлаар хийнэ

Токиогийн 2020 оны зуны олимп зохион байгуулах хорооныхон спортын энэ их наадмын шагналын медаль хийхэд зориулан ашиглахаа больсон 50 тонн орчим электрон техник цуглуулсан гэнэ. Энэ төхөөрөмжүүдийг хийхэд ашигласан үнэт металлуудыг нь ялгаж их наадмын медаль хийхээр болсноо Олимп зохион байгуулах хороо баасан гаригт мэдээлжээ.

“Үйлдвэрлэхдээ үнэт металл оруулсан, хуучирч муудан, ашиглагдахаа больсон, эдэлгээнээс гарсан электрон төхөөрөмжүүдийг цуглуулах ажил ирэх гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ” гэж зохион байгуулагчид тэмдэглээд “Нийгэм, компани, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хангалттай тоног төхөөрөмж цуглараад байгаа” гэсэн байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд 4000 гаруй цуглуулах цэг байгуулсны ачаар гар утас, дүрс бичлэгийн камер, зөөврийн компьютер гээд 47 тонн гаруй тоног төхөөрөмж цуглуулаад байгаа юм байна.

Зуны олимпийн шагналын бүх медалийг хийхийн тулд нийтдээ долоон тонн орчим үнэт металл хэрэгтэйн дотор хүрэл 2700, мөнгө 3500, алт 28 кг шаардлагатай гэж тооцож байгаа юм.

Зохион байгуулагчид энэ төслөө нэгдүгээрт Японы нийт ард иргэд, нийгмийг зуны олимпийн бэлтгэл ажилд хандуулж оролцуулах, хоёрдугаар байгаль экологийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр болгох зорилготой гэж байна.

Байгальд ээлтэй бамбар

2020 оны Токиогийн зуны олимпийн бамбарыг хийхдээ дахин боловсруулсэн хөнгөн цагаан ашиглахаа зохион байгуулагчид мэдээлжээ. Ийм бүтээгдэхүүнийг 2011 онд Фукусимад болсон газар хөдлөл, цунамид нэрвэгдэгсдэд зориулсан түр сууц барихад ашиглаж үр дүнтэй болохыг нь мэдсэн юм.

Харин одоо олимпийн бамбар хийхэд 10 мянган ялтас металл шаардлагатай болж байгаа гэнэ. Гэхдээ олимпийн галыг өртөөлөн Токиод хүргэхэд яг хэдэн бамбар хэрэгтэйг яг гаргаагүй байгаа юм байна.

Харин бамбарын түлшинд түүхэнд анх удаа устөрөгчийн түлш ашиглана гэж зарлажээ. Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд бадамлах олимпийн гол бамбарыг ч ийм түлшээр асаах юм байна. Ийм түлшний гал ямар ч өнгөгүй учраас нэмэлт төхөөргийн тусламжтайгаар ямар ч өнгөтэй болгож болно гэнэ.

Токиогийн олимпийн галыг 2011 оны аймшигт цунамийн ойг дурсан гуравдугаар сарын 11-нд асааж, гуравдугаар сарын 20-нд Японд аваачин олимпийн бамбарын буухиа Фукусимагаас эхлэн Японы нутгаар 121 хоног аялах юм. Үүний 15 хоногт нь нийслэл Токио орчмын дагуул хотуудад аялах бол бусад аймаг бүс нутагт тус бүр хоёр хоног л аялах юм байна.

Японы олимп

Зуны XXXII олимпийн тоглолт Японы нийслэл Токиод 2020 оны долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 24-ний өдрүүдэд болно. Зохион байгуулагчид энэ наадмын төсвийг хоёр их наяд иен буюу 17,8 тэрбум ам.доллараар төлөвлөөд байгаа юм. Энэ наадмын бас нэг онцлог нь тэмцээн уралдаан болох бүхий л талбай, спортын байгууламж нь тамирчдын байрлах олимпийн хотхноос найман км-ээс холгүй байхаар зохион байгуулж байгаа гэнэ. Энэ нь зохион байгуулагчид, тамирчид, хөгжөөн дэмжигчдийн цагийг хэмнэх, амралт, аялж зугаалах чөлөөт цагийг нь нэмэгдүүлэх зориулалттай гэжээ.

Япончууд энэ удаагийн зуны олимпоор, жолоочгүй такси, солирын бороон гэрлэн шоу, робот орчуулагч, сайн дурын ажилтан гээд олон шинэ зүйлээр бэлэг барихаар бэлтгэж байгаа юм.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 30 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 45 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 51 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 58 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 7 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 20 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 39 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 46 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 57 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top