x

Их дуулгын тамирчид шагналд хэдийг авдаг бэ?

Шинэ од Наоми Осака Их дуулга цувралын хоёр тэмцээнд дараалан аваргалав. Одоо тэрбээр эмэгтэй теннисчдын чансааг тэргүүлж байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр Мельбурн хотноо Их дуулга цувралын анхны тэмцээн "Australian Open" өндөрлөв. Хоёр долоо хоногт теннисийн тоглолтуудыг 780,000 хүн үзэж үзэгчдийн тоогоор дахиад дээд амжилт тогтоолоо. Спортын үр дүн нь гайхмаар байсангүй. Новак Жокович эрэгтэйчүүдийн шөвгийн тоглолтод Рафаэль Надалийг, эмэгтэйчүүдийн шөвөгт япон бүсгүй Наоми Осака  Петра Квитоваг тус тус буулган авцгаалаа.

Энэ ялалтын дараа 21 настай япон бүсгүй WTA чансааг тэргүүлж эхлэв. Энэ жилийн "Australian Open" тоглолтыг зохион байгуулагчид тэмцээний шагналын санг 60,5 сая австрали доллар хүртэл нэмэгдүүлэв. Аваргууд Жокович, Осака хоёр тус бүр АS4,1 саяыг (урсгал ханшаар $2,94 сая) авцгаалаа. Өнгөрсөн онд аварга  AS4 саяыг авсан байв.

1980-аад оны дунд үе хүртэл "Australian Open" Их дуулга цувралын хамгийн хоцрогдсон тэмцээн байлаа. Теннисчид тэр болгон очдоггүй байв. "Мельбурн Парк" цогцолборыг 972 сая австрали доллараар өөрчлөн шинэчилсэн нь түүний статусыг өөр болгожээ. Одоо тамирчид дуртай болсон нь аргагүй биз замын зардлыг нь төлдөг. Мөн ивээн тэтгэгчид болон хөгжөөн дэмжигчид ихтэй болсон. Ашиг нэмэгдсэнээс шагналын сан ч өссөн. Энэ жил 5000 хүний суудалтай бас нэг корт А$271 австрали доллараар баригдаж байгаа.

Олимпийн 2024 оны тоглолтыг явуулах Парисын өргөдөл нь эртнээс яригдаж байсан "Ролан Гаррос" гэх 1927 оны цогцолборын шинэчлэлийг хурдасгалаа.

Шинэчлэл 2016 онд эхлээд өнгөрсөн онд Филипп Шатрие гэх гол кортдоо хүрлээ. Тэнд 25 багана дээр шүхэр маягийн 11 төмөр дэлбээ маягийн хөдөлгөөнтэй дээвэр гарч ирнэ. 2021 оны тэмцээнийг хиймэл гэрэл дор явуулахаар төлөвлөжээ. Шинэчлэлийн зардал нь 350 сая евро болно. Жилийн  ашиг нь 230 сая евро олдог цогцолбор тийм зарлага гаргалгүй яахав.

Уимблдон уламжлалаа солих ихээхэн дургүй. Теннисчид заавал цагаан хувцастай байх ёстой. Хуучин ба шинэ ивээн тэтгэгчид тэдний лого нь бас л хар, цагаанаар зурагдсан корт дээр бараг мэдэгдэхгүй байдагтай дасах шаардлагатай. Тиймээс л орлогын ихэнхийг телевизээр үзүүлэх эрхийн худалдаа нь оруулдаг. 2017 оны мэдээгээр, тэмцээний цэвэр ашиг  231 фунт болсны 128 фунтыг телевизээр үзүүлэх эрхийн худалдаа оруулжээ.

Уимблдон тасалбарын наймаанаас US Open-тай харьцуулахад 2,5 дахин бага мөнгө олдог. Байдал нь №1 (£70 сая) кортын шинэчлэл 2019 онд дууссаны дараа өөрчлөгдөж магадгүй. Корт нээгддэг дээвэртэй болохоос гадна үзэгчдийн суудлаа 12400 хүртэл нэмэгдүүлнэ.

Эдгээр графикийн баруун дээд өнцөгт үндэслэгдсэн он ба тэмцээн явагдах газар мөн том тоогоор шагналын санг бичээд доор нь аваргад, дэд аваргад, тэмцээний сонгон шалгаруулалтын эхний шатанд хожигдсон тоглогчийн сүүлд нь үндсэн тэмцээний эхний шатанд хожигдсон хүнд олгох мөнгийг жагсаажээ. Хамгийн дор нь 2018 оны тэмцээний аварга эрэгтэй, эмэгтэй хоёрын нэрийг бичсэн байна. Мөн тэнд 1973 оноос хойш эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд өөр шагналтай гэж онцолжээ.

US Open 1978 оноос хойш явагдаж байгаа Билли Жин Кингийн нэрэмжит теннисийн төвийн засвар, шинэчлэл таван жил үргэлжилж, Америкийн теннисийн холбоо 600 сая доллараа зарцуулсан байв. Гэхдээ үзэгчдийн суудлын тоо 10000 гаруйгаар нэмэгдснээс гадна Луи Армстронгийн ба Артур Эшийн гол хоёр корт нээгддэг дээвэртэй болсон байна. Шинжээчдийн үнэлгээгээр тэмцээн 2018 онд 350 сая долларын ашиг авчирчээ. Ашгийн гуравны нэг нь тасалбарын худалдаанаас, дээр нь ивээн тэтгэчдийн гэрээ 70 сая, телевизээр үзүүлэх эрхийн худалдаа 120 саяыг нэмжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09 Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 2025-05-09 Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 2025-05-09 Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2025-05-09 Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2025-05-09 Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2025-05-09 Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2025-05-09 Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2025-05-09 Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2025-05-09 Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2025-05-09 Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2025-05-09 Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2025-05-09 Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2025-05-09 Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2025-05-09 Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2025-05-09 Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2025-05-09 Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 2025-05-09 Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top