x

​​​​​​​Улсын III төв эмнэлгийн халдвар хамгааллын тасаг ашиглалтанд орлоо

Улсын III төв эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасаг, нян судлалын лабораторын их засвар дуусч, ашиглалтанд орууллаа. Үүний үр дүнд эмнэлэгт халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг бүрдүүлж байгаа юм. Эдгээр ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ.

Ингэснээр Монгол улсын Эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц олон улсын стандартыг хангасан эмнэлэгийн ариутгал, нян судлалын лабораторийн үйл ажиллагаатай болж байгаа юм. Тодруулбал, өрөө тус бүр эрүүл ахуй, халдвар хамгааллын тал дээр бүрэн зохицуулагдсан. Мөн эмнэлгийн халдвараас сэргийлэх вакум орчныг бүрдүүлж, агааржуулалтын иж бүрэн системийг суурилуулсан байна. Мөн засвар тохижилт, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт, шинэ технологи бүхий төхөөрөмжүүдээр хангагдсан халдвар хамгааллын дэд бүтцийг бий болгожээ.  

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ариутгалын тасгийн нээлтийн үеэр хэлэхдээ "Эмнэлгүүдийн ариутгалын тасгуудад өмнө нь ашиглаж байгаагүй багаж угаах, халдваргүйжүүлэх автомат машин, хэт авиан цэвэрлэгч, хийн плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг тоног төхөөрөмж тавигдсанаар эмнэлгийн ажилчдын халдвар авах эрсдэлийг бууруулж, багаж хэрэгслийн ариутгалын чанар, аюулгүй байдал нэмэгдэх, ариутгалыг хяналтын системийн тусламжтай бүрэн хянах боломжийг бүрдүүлж байгаа" гэв.

 

2019 онд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал, нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэх болон ажлын байран дахь сургалтуудыг тус тус зохион байгуулна. Мөн 2019 онд шинээр нэмэгдсэн 8 эрүүл мэндийн байгууллагын төвлөрсөн ариутгалын тасгийн  барилгын засварын ажил хийх, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, эмч, мэргэжилтэнд сургалт явуулах үйл ажиллагаанууд хийхээр төлөвлөөд байна.

"Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслийн хүрээнд цаашид эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг илрүүлэх, ариутгал нян судлалын чиглэлээр сургагч багш бэлтгэнэ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 13 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 24 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 40 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 47 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 52 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 13 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 32 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 51 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top