x

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

/МОНЦАМЭ/ Монголын түүхийн тулгуур таван сурвалжийн нэгд тооцогддог, Лувсанданзаны  "Алтан товч" нь Харчины алтан ургийн ноёд Халхад авчирсан гэх таамгийг эрдэмтэд шинээр дэвшүүллээ.

Улаанбаатар хотноо болж буй монголч эрдэмтний XIII их хурлын салбар хуралдаанд ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Сурвалж судлал баримт мэдээллийн төвийн эрхлэгч Б.Нацагдорж, Лувсанданзаны “Алтан товч” хаана хэзээ зохиогдсон тухай шинэ мэдээ"  сэдвээр илтгэл тавив. 

"Алтан товч"-ийн төгсгөлийн хэсгээс уг бүтээлийг Лувсанданзан гэдэг хүн эмхэтгэн зохиосон нь тодорхой байдаг ч тэрбээр яг хэзээ, хаана амьдарч, бүтээлээ туурвиж байсан талаар өнөөг хүртэл тодорхойгүй байсан юм. Түүхчид зөвхөн “Алтан товч”-ийг Юншээбү отгийг захирч байсан Дамдин хэмээх тайжаас Онход Жамьян гуай 1926 онд олж авсан тухай тодруулан бичсэн байдаг.

Харин илтгэгч Сэцэн хан аймгийн Чин ачит засгийн хошууны архивын баримтуудаас эрэл хайгуул хийснээр Лувсанданзаны “Алтан товч” хаанаас гаралтай, ямар орчинд бүтээгдсэн талаарх шинэ баримт материалыг илрүүлсэн тухайгаа энэ удаагийн монголч эрдэмтдийн их хурал дээр танилцуулсан юм. Тэрбээр:

Миний олж мэдсэнээр, “Алтан товч” нь Өвөр Монголын зургаан түмний нэг болох Харчин түмний алтан ургийн ноёдын ойр дотнын хүрээнд бүтээсэн зохиол байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, Харчин түмний түүхийг тэмдэглэн үлдээх зорилгоор Монголын нийт түүхийг өгүүлж, зохиолын төгсгөлд өөрийн харьяалагдаж байсан Харчин түмний түүхийг нэмж оруулсан бүтээл гэж үзэх үндэслэл гарч байна хэмээн өгүүлэв.

Түүх сөхвөл, Харчины алтан ургийн ноёд Лигдэн хааны захиргаанд орохыг эсэргүүцэн түүнтэй байлдаж, улмаар ялагдсаны дараа Манжид дагаар орсон байдаг. Алтан ургийн олон ноёд Манжийн найман хошуунд орж, Бээжин зэрэг томоохон хотод цэрэг захирч суурьшсан бол Урианхайн Зэлмийн харьяат байсан хэсэг тавнан буюу хүргэн талынхан нь Харчины гурван хошууг байгуулж, Манж Чин улсын үед Зостын чуулганд захирагджээ. Тэд эрх мэдлээ аажмаар алдсан тул өөрсдийн угсаа гарал, тайж ноёны эрх мэдэл, статусыг сэргээх арга замыг эрэлхийлж, өөрсөдтэй нь угсаа гарал ойролцоо, Юншээбү отгийг захирч байсан Барсболдын угсааны тайж нарын байсан Сэцэн хан аймгийн Чин ачит засгийн хошуу руу нүүсэн байна. Хамгийн сонирхолтой нь, тэд нүүж ирэхдээ “Алтан товч”-ийг авчирсан тухай архивын баримтад өөрсдөө маш тодорхой тэмдэглэсэн байжээ. 

Энэ баримт нь Лувсанданзаны “Алтан товч” Харчины алтан ургийн ноёдын хүрээнд хадгалагдаж, улмаар тэдний төрөл саднууд Халхад авчирсан байх боломжтой гэсэн дүгнэлтэд судлаачийг хүргэжээ. Түүнчлэн уг зохиол нь Харчины алтан ургийн ноёд, тайж нарын ойр дотнын хүрээнд бүтээгдсэн бүтээл байсан гэсэн шинэ таамагт илтгэгчийг хөтөлж буй юм байна.

“Алтан товч”-ийн мэдээ, баримт нь 1650-иад оны үеийн үйл явдал, тухайн үеийн Өвөр Монголын хэд хэдэн хошууны байдлыг өгүүлээд дуусдаг. Иймээс судлаачид уг зохиолыг XVII зууны дунд үеэс хойшгүй хугацаанд бичигдсэн байх боломжтой гэж үздэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top