x

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов

/Yonhap/ Сөүл хотын шүүхээс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр худал мэдээлэл өгч, сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутай гэж үзжээ.

Шүүх түүнийг "Ардын хүч" намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа 2022 оны гуравдугаар сард болсон сонгуулийн өмнө худал мэдүүлэг өгсөн гэж үзэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг гурван жилийн хугацаагаар хойшлуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэрэв энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээвэл "Ардын хүч" нам 2022 оны сонгуульд Юн Сог Ёль ялсны дараа Сонгуулийн хорооноос олгосон сонгуулийн кампанит ажлын зардал болох 40 орчим тэрбум воныг буцаан төлөх үүрэгтэй болно.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асны өмгөөлөгчид шүүхийн шийдвэрт олон тооны алдаа гарсан гэж үзэн давж заалдана гэдгээ мэдэгджээ. 

Хоёр долоо хоногийн өмнө Юн Сог Ёль Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн хэргээр мөн хоёр жил хоригодох ял сонсоод байсан юм.

Түүнчлэн 2026 оны хоёрдугаар сард онц байдал зарлах замаар бослого зохион байгуулсан хэргээр бүх насаар нь хорих ял оноосон ч тэрбээр уг шийдвэрийг давж заалдсан. Түүнд онц байдал тогтоохыг завдсан хэрэгтэй холбоотой нийт найман эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Зургаадугаар сард түүнийг мөн дайсанд тусалсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутган 30 жилийн хорих ял оноожээ.

Үүнээс өмнө Өмнөд Солонгосын Дээд шүүх шүүхийн ажиллагаанд саад учруулсан хэргээр оноосон 7 жилийн хорих ялыг хэвээр үлдээж, эцэслэн баталгаажуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 3 цаг 17 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 3 цаг 24 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 3 цаг 30 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 3 цаг 37 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 3 цаг 47 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ 4 цаг 7 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв 4 цаг 18 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа 4 цаг 22 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ 4 цаг 26 мин Орон сууцны үнэ өсжээ 4 цаг 31 мин Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт III байрт шалгарлаа 4 цаг 34 мин Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа ТБХ-нд хүргүүлэхээр тогтлоо 4 цаг 57 мин Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь 5 цаг 4 мин Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна 5 цаг 10 мин Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө 5 цаг 15 мин “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр какаоны үнэ тасралтгүй өсжээ 5 цаг 21 мин Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно 5 цаг 25 мин Даллас хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал эхэллээ 5 цаг 30 мин Улсын нэгдүгээр төв эмнэлэг Робот мэс заслыг нэвтрүүлэв 5 цаг 33 мин Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ 5 цаг 36 мин
iИх уншсан
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top