x

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байна. Чингэлтэй дүүрэгт 3815, Баянгол дүүрэгт 1185 өрхийг хийн халаалтад бүрэн шилжүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хийн түлш хэрэглэж эхэлсэн 5000 өрх шинэ хэрэглээндээ бүрэн дассаны дараа дараагийн шатны өргөтгөл, нэвтрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын хийн хангамж, удирдлагын газар олон улсын стандарт шаардлага хангасан, хийн найрлага тодорхойлох лабораторийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Энэ нь Монгол улсын хэмжээнд анхдагч бөгөөд бүх төрлийн хийн найрлагыг нарийвчлан тодорхойлж байна” гэв.

Айл өрхүүдэд БНХАУ-ын “Haier” болон “Hisense” компаниудад үйлдвэрлэсэн хийн зуухыг суурилуулж буй. Монгол инженерүүд бүтээсэн энэхүү зуух нь олон улсын NFPA стандартад нийцсэн, хий алдагдахаас урьдчилан сэргийлсэн, аюулгүй ажиллагааны дээд түвшний хамгаалалттай, ашиглахад хялбар, агаар чийгшүүлэгч усны тавцантай зэрэг давуу талтай юм.

Төслийн хүрээнд хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна. 2026 оны нэгдүгээр сараас зургаан сарын 17 хүргэл 11365 баллон эргэлтэд оруулж, 308.4 тонн хийн түлш борлуулжээ.

2025 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар нийт 2080 тонн шингэрүүлсэн нефтийн хий импортолсон байна. Тус хий нь 98.8 хувийн цэвэр пропан хий юм.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ 54 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна 58 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ 1 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан 1 цаг 7 мин Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ 3 цаг 12 мин Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол 3 цаг 19 мин Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ 3 цаг 39 мин ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин 3 цаг 44 мин “Сүүлчийн зүүд" хамтарсан үзэсгэлэн гарч байна 3 цаг 48 мин Уруул, тагнайн эмгэг, бөөрний мэс заслын нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо эхэллээ 3 цаг 56 мин Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хөдөлгөөнийг хаалаа 4 цаг 1 мин Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална 4 цаг 33 мин Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 21 цаг 0 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 21 цаг 35 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 23 цаг 14 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 23 цаг 24 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 23 цаг 31 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Өчигдөр 16 цаг 06 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ Өчигдөр 16 цаг 02 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон
Top