x

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар паркийн дэд бүтцийн гол байгууламж болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн загвар зураг төслийг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар батлаад байна.

Мөн иргэд, олон нийтэд ойлголт өгөх, танилцуулах зорилгоор 24 МВт-ын Дулааны цахилгаан станц болон 6700 м3/хоног хүчин чадалтай ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн макетыг бэлэн болголоо. Энэхүү 24 MBт хүчин чадалтай дулааны цахилгаан станц 7.4 га талбайд хэрэгжиж, нийт 38 үндсэн болон туслах барилга байгууламжаас бүрдэх юм. Үүнд зуухны байр, турбин генератор, түлш хадгалах байгууламж, ус бэлтгэлийн цех, насосны станц, цахилгаан дэд станц зэрэг гол объектууд багтаж байна. Бохир ус цэвэрлэх байгууламжийн хувьд паркт үйл ажиллагаа явуулах арьс шир, ноос, ноолуур, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдээс ялгарах үйлдвэрийн бохир ус болон паркийн бүсэд баригдах үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын ахуйн бохир усыг цуглуулан, цэвэрлэх зориулалттай бие даасан байгууламж юм.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 5.8 мянган тонн ноос, 3.0 мянган тонн ноолуур зэрэг түүхий эдийг иж бүрэн боловсруулж, экспортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Үүнээс гадна 43 мянган тонны хөргүүртэй агуулах, гүн хөлдөөх болон гаалийн баталгаат агуулахууд байгуулснаар логистикийн нэгдсэн сүлжээ бий болно.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд уг төсөл нь 5,600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болгож, хөрөнгө оруулалтаа 6–7 жилийн хугацаанд нөхөх, жил бүр өндөр хэмжээний экспортын орлого бүрдүүлэхээс гадна малын гаралтай түүхий эдийг хаягдалгүй боловсруулах тойрог эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотын төвд байрлах арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр хотын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулж, цаашид Эмээлтийн бүсийг үйлдвэрлэл, логистикийн төв болон дагуул хот болгон хөгжүүлэх үндэс суурь бүрдэх юм.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 32 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 38 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 45 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 50 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 1 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 6 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 13 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 17 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 35 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 43 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 49 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 55 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 27 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 30 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 33 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 40 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 48 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top