x

Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ

/РИА Новости/ “Алтан бөмбөг” шагналыг 2018 онд хүртэж байсан Хорватын хагас хамгаалагч Лука Модрич Италийн “Милан” клубтэй байгуулсан гэрээгээ сунгажээ. Өдгөө 40 настай тэрбээр тус клубт 2027 оны 6 дугаар сарын 30 хүртэл тоглохоор болсон байна. 

“Россонери-гийн хагас хамгаалалт дахь гол хүн болох Лука манай клубт ирсэн цагаасаа хойш өөрийн туршлага, ур чадварыг багтаа өвлүүлж, үүний зэрэгцээ даруу зан, асар их хүсэл тэмүүллээрээ ялгарч байлаа. "Россонери" футболкийг  өмссөн дэлхийн хөл бөмбөгийн шилдэг тоглогч тэрбээр өнгөрсөн улиралд 37 тоглолтод оролцохдоо 2 гоол оруулж, шинэ оргилд гарах хүсэл эрмэлзлээ дахин харууллаа” гэж “Милан” клубийн мэдээлэлд дурджээ. Россонери гэдэг нь АС Милан багийн албан бус хоч нэр юм. Итали хэлний rosso (улаан), neri (хар) гэсэн үгсээс гаралтай энэ үг тус багийн өмсгөлийн улаан, хар судалтай өнгийг бэлгэддэг.

Лука Модрич 2025 оны зун чөлөөт агентын хувиар “Милан” клубт шилжин ирсэн юм. Өмнө нь тэрбээр Хорватын Загреб хотын “Динамо” баг, Запрешич хотын “Интер” баг, Боснийн “Зриньски” баг, Английн “Тоттенхэм”, Испанийн “Реал” багт тоглож байв. Ингэхдээ “Реал”-ын бүрэлдэхүүнд Испанийн аваргаар 4 удаа шалгарч, Испанийн цомыг хоёр удаа, Супер цомыг 5 удаа хүртэж, Аваргуудын лигт 6 удаа түрүүлж, УЕФА-гийн Супер цомыг 5 удаа өргөж, клубүүдийн ДАШТ-д 5 удаа аваргалснаас гадна Тив хоорондын цомыг хүртсэн юм.

 

 

Өнгөрсөн улиралд “Милан” баг Италийн ДАШТ-д 5 дугаар байр эзэлсэн тул Аваргуудын лигийн тэмцээнд оролцох боломжгүй болсон бөгөөд ирэх улиралд Европын лигт хүч үзнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 14 цаг 49 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 15 цаг 45 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 15 цаг 49 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 15 цаг 57 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 18 цаг 14 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 21 цаг 21 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 21 цаг 55 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 22 цаг 0 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 22 цаг 6 мин Шатахууны хямрал ба бодит байдал 22 цаг 15 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 22 цаг 28 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 22 цаг 37 мин Байгаль эхийн хилэн 22 цаг 45 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 22 цаг 58 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 23 цаг 1 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 23 цаг 9 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 23 цаг 17 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top