x

Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн бүтээл Төрийн шагналд нэр дэвшлээ

Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, өндөр хүчин чадлын тооцоолол хөгжлийн чухал хэмжүүр болж буй энэ цаг үед Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн чиглэлээр гаргасан бүтээл Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшжээ.

Тодруулбал, Монгол Улсын Төрийн шагналт, академич, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, академич, математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нарын "Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ" сэдэвт бүтээлийг нэр дэвшүүлсэн байна.

Эрдэмтдийн судалгааны хүрээнд шугаман бус бодлогыг бодох Ньютон төрлийн шинэ итерацийн аргууд, мөн зарим хэсэгчилсэн дифференциал тэгшитгэлийг бодох өндөр эрэмбийн төгсгөлөг ялгавар болон төгсгөлөг элементийн аргуудыг боловсруулжээ.

Эдгээр арга нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм, эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөл, математик загварчлал шаарддаг олон салбарт ашиглагдах боломжтойг тодорхой жишээн дээр туршиж, баталгаажуулсан гэж судлаачид үзэж байна.

Мөн уг судалгааны чиглэлээр гарсан бүтээлүүд олон улсын Springer Nature хэвлэлийн газарт хэвлэгдэж, Elsevier Scopus зэрэг олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн санд бүртгэгджээ. Түүнчлэн Монгол эрдэмтдийн бүтээлүүд олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын номын сангуудаар дамжин эрдэмтэн, судлаачдын хүртээл болж эхэлсэн байна.

Тооцон бодох математик нь бодит амьдралын нарийн төвөгтэй үзэгдэл, процессыг математик загварчлал, алгоритм, компьютерын тооцооллоор шийдвэрлэхэд чухал үүрэгтэй салбар юм. Иймээс Монгол эрдэмтдийн боловсруулсан шинэ онол, аргууд нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн чиг хандлагатай уялдаж буйгаараа онцлог юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 56 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 1 цаг 10 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 1 цаг 47 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 1 цаг 59 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 2 цаг 7 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 3 цаг 22 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 4 цаг 39 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 5 цаг 24 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 7 цаг 9 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 20 цаг 35 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? 21 цаг 3 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Өчигдөр 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Өчигдөр 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Өчигдөр 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Өчигдөр 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Өчигдөр 13 цаг 18 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо Өчигдөр 13 цаг 04 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна Өчигдөр 12 цаг 55 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Өчигдөр 12 цаг 14 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 10 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top