x

Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ

Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Японы Засгийн газар гамшгийн үеийн хариу арга хэмжээг удирдан зохицуулах, олон төрлийн болзошгүй аюул, гамшгийн хохирлыг бууруулах бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий шинэ агентлагийг даваа гаригт байгуулжээ.

Төв байр нь Токио хотод байрлах Гамшгийн удирдлагын үндэсний агентлаг нь Японы хонхор, Чишимагийн хонхор, Нанкайн хагарал болон Токио хотын төв орчим зэрэг хүчтэй газар хөдлөх эрсдэлтэй бүс нутгуудад орон нутгийн засаг захиргаатай гамшгийн үеийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор бүс нутгуудад салбар төвүүд байгуулна. Бүс нутгийн төвүүдийг хаана байгуулахыг 2027 оны зун шийдвэрлэж, 2028 оны долоодугаар сар гэхэд үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөж байна. Шинэ агентлагийг Ерөнхий сайд Такаичи Санаэ удирдах бөгөөд Сэргээн босголтын асуудал эрхэлсэн сайд Хосоно Гоши Гамшгийн удирдлагын асуудал эрхэлсэн сайдын үүргийг хавсран гүйцэтгэнэ гэж сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. 

2021 оны есдүгээр сард Цахим технологийн агентлагийг байгуулснаас хойш Японы Засгийн газрын шууд харьяанд шинэ агентлаг байгуулсан анхны тохиолдол энэ болж байна. Аадар бороо, галт уулын дэлбэрэлт зэрэг гамшгийн үеийн хариу арга хэмжээг мөн зохицуулах тус агентлагийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг бол төсөв хөрөнгө хязгаарлагдмал, гамшгийн эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн дутмаг орон нутгуудын засаг захиргаанд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Гамшгийн эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн сайд нь бусад яам, агентлагт зөвлөмж, чиглэл өгөх эрхтэй байх бөгөөд тэдгээр байгууллагын авсан арга хэмжээ хангалтгүй гэж үзсэн тохиолдолд тэдгээр нь сайдын зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэгтэй. 

Тус агентлаг мөн 2024 онд хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Ното хойг, энэ оны долоодугаар сард 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн Кумамото муж зэрэг гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудыг сэргээн босгох ажлыг хариуцна.

Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 8 цаг 21 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 8 цаг 27 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 8 цаг 31 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 9 цаг 16 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 9 цаг 29 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 15 цаг 46 мин Мэдээж “Ар нь түүз!” 15 цаг 57 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 16 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 16 цаг 22 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 16 цаг 26 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 16 цаг 31 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 16 цаг 36 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 16 цаг 41 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Уржигдар 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Юун Ялта, юун дэлхийг хуваах! Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа
Top