УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж байна. Намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдсоноос хойш сүүлийн 14 хоногийн турш хуралдаагүй УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн дэд дарга нараа сонгожээ.
Өнөөдрийн хурлаас АН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонгосон байна..



