x

Замын-Үүд суманд “Борхойн цом-2026” яруу найргийн наадам боллоо

Замын-Үүд сумын Засаг даргын ивээл дор Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвөөс хамтран зохион байгуулсан “Борхойн цом-2026” яруу найргийн 15 дахь удаагийн наадам 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын Соёлын ордонд боллоо.

Тус наадамд 60 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 22 найрагч оролцож, Замын-Үүд сумын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, байгаль орчин, иргэдийн ажил хөдөлмөрийг харуулсан шүлэг бүтээлээ толилуулав. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр:

Тэргүүн байрт: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Анхбаяр,

Дэд байрт: Дундговь аймгийн харьяат яруу найрагч Д.Энхбаяр,

Гутгаар байрт: Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийн гишүүн яруу найрагч А.Уранжаргал,

Тусгай байрт: Өмнөговь аймгийн харьяат Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Батхүрэл, Монголын Зохиолчдын “ХУРМАСТ ТЭНГЭР” төвийн гишүүн яруу найрагч Г.Ган-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

“Борхойн цом” наадам нь орон нутгийн утга зохиолын үйл ажиллагааг дэмжих, яруу найрагчдын бүтээл туурвилыг олон нийтэд хүргэх, шинэ уран бүтээлчдийг нээн илрүүлэх зорилготой.

Сонирхуулахад, Замын-Үүд суманд “Борхойн цом” яруу найргийн наадмыг тэртээ 1981 онд анхлан зохион байгуулж, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Р.Батжаргал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Содномдорж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Дашбалдан, яруу найрагч Ю.Идэрчулуун нар оролцож байжээ. Энэхүү наадам 45 дахь жилдээ ийнхүү өргөн дэлгэр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top