x

Д.Майнбаяр: 3D шалавч осол гарахад нөлөөлдөг

Авто зөвөлгөө:

Автомашины суудлын 3D шалавч нь тормоз болон хаазны пидалийг гацааж, осол гарах нөхцөл бүрдүүлдэг аж. Автомашины аюулгүй байдлын талаар “MXM авто сервис”-ийн захирал Д.Майнбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед жолооч нар 3D шалавчийг өргөн хэрэглэх болсон. Гэтэл шалавч осол гарахад хүргэдэг гэлээ. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Аль ч салбар хүн ямар нэг бизнес эрхлэхдээ хүний амь нас, эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ гэдгийг маш сайн судлах ёстой. Ялангуяа, автын салбарт маш бодолтой хандах ёстой. Учир нь, автомашин гэдэг нэг ба нэлээд олон хүний амь насыг дааж явдаг техник. Надад 10 жилийн өмнө хамтарч ажилладаг түншүүд маань 3D шалавчийг Монголд оруулах тухай бизнесийн санал тавьсан. Ингээд би нэг ширхэг шалавч худалдан авч, туршиж үзсэн. Гэтэл хааз, тормоз гишгэхэд гацдаг болохыг нь мэдсэн. Мөн хог шороог нь буулгахад дардайгаад уян хатан биш болохыг нь ойлгосон. Хэдий ашигтай ч хүний амь насанд аюултай гэж үзээд Монголд оруулж ирэхээс татгалзсан. Гэтэл саяхан приус маркийн машин автобустай мөргөлдөж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсмаар хэрэг гарлаа. Мөн хэдэн жилийн өмнө АНУ-д гэр бүлтэйгээ хурдны зам дээр явж байгаад пидаль нь шалавчны цаагуур орж гацаад, бүгд амиа алдсан хэрэг гарсан байдаг. Тиймээс ТВ9 телевизээр “Авто мастер” нэвтрүүлэг хийдэг байхдаа мөн ч олон удаа энэ шалавчны тухай ярьсан.

-Та ARB төмөр гуперийн талаар жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэсэн байна лээ. Энэ ямар учиртай вэ?

-Австралийн ARB төмөр гуперийг манай сервис том оврын автомашинуудад хийдэг байсан. Гэтэл судлаад үзэхэд хүний амь насанд аюултай болж таарсан. Мөргөсөн, мөргөлдсөн хоёр машин маш их доргилт авдаг. Аргагүй шүү дээ. Төмөр бул чулуу машиныхаа урд, хойно зүүчихсэн яваа гэсэн үг. Төмөр гуперээр мөргөвөл тухайн эдийг тэр дор нь няцална. Тиймээс л автомашины гуперийн доторхыг хөөсөн хуванцраар хийдэг. Ийм зөөлөн байж гэмээнэ мөргөлдөхөд хүч нь саарч, жолооч, зорчигчийн тархи толгойг хөдөлгөхгүй байх зохицуулалттай. Нөгөөтэйгүүр, автомашиндаа ч халгаатай. Төмөр бул чулуу өргөөд яваад байхаар амаржин тэсдэггүй, бензин их зарцуулдаг. Яагаад Австралид үүнийг хийсэн бэ гэхээр гэнэт модон дотроос минж гарч ирдэг учраас машинаа хамгаалах зорилгоор хийдэг. Гэтэл манайхан шал дэмий үүнийг нь дуурайж байгаа юм.

-Гэтэл жолооч нар приус маркийн машиныг нимгэн төмөртэй, цаас шиг гэж шүүмжилдэг?

-Хүний амь насанд эрсдэлгүй байхаар зохион бүтээж, дэлхийн автомашин үйлдвэрлэгч орнуудад туршиж үзээд, стандартыг нь хангаад, үйлдвэрлэх эрхээ авчихаад, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчихөөд байхад манайхан муу хэлээд байдаг. Үнэн хэрэгтээ өөрсдийн буруугаас болж осол гаргачихаад бурууг бусдад тохож байна шүү дээ. Яагаад жаахан хүүхдүүд машинд суумагцаа л унтаад өгдөг вэ. Учир нь машин хүнийг бүүвэйлдэг. Тиймээс жолооч хүн ядарсан үедээ машин барьж огт болохгүй.

-Зарим жолооч гангараа болгож машиндаа нэмэлт гэрэл тавьдаг. Гэтэл хэт их гэрэл туссанаас үүдэн бусад жолоочийн нүд гялбаж осол гаргах нөхцөл бүрдүүлдэг. Та үүнд ямар бодолтой явдаг вэ?

-Замын цагдаагийн газраас нэг хэсэг нэмэлт гэрлүүдийг хураах ажил өрнүүлсэн. Харамсалтай нь, тухайн цаг үедээ ажил хэрэг болоод л өнгөрсөн. Одоо нэмэлт гэрэлтэй машинууд олон болж. Ялангуяа, урд талдаа улаан гэрэл суурилуулсан жолооч нар. Тэднийг энэ хувиа хичээсэн үйлдлээ болиоч ээ гэж би уриалмаар байна. Энэ бол бусдад саад болж, осолд оруулж, амь насанд нь заналхийлж буй үйлдэл. Яагаад хойд гэрэл улаан өнгөтэй байдгийг мэдэх үү. Учир нь цус улаан өнгөтэй байдагтай жишиж аюултай гэдгийг илэрхийлэн хойд гэрлийг улаанаар хийсэн юм. Улаан гэрэл бол аюултай гэсэн дохионы хэл. Тиймээс замын цагдаа нар нэмэлт гэрлүүдийг хурааж, устгалд оруулах хэрэгтэй.

-Өвлийн улирал тохиож байгаа энэ цаг үед жолооч нарт өөр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Гадаа машинаа хонуулдаг жолооч нар заавал 15-20 минут машинаа халааж байж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Асаангуутаа явах нь маш буруу. Бүх эд анги нь хөлдчихсөн байгаа учир хааз авахгүй болж, бензин их иддэг. Приус машиныг монголын уур амьсгалд зориулан хийгээгүй гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Түүнчлэн дугуй засварын газрууд автомашины дугуйг угсрахдаа ажилласан масло, тосоор дугуйны ирмэгийг тосолдог. Энэ бол хамгийн буруу зүйл. Тухайн тос нь дугуй болон төмөр обуд хоёрыг хэт гулгамтгай болгодог. Улмаар дугуйг ховилд цохиулах, бартаат замаар явахад обуднаас гулгалт үүсэж, хий нь гарч, осол аваар гарах нөхцөл үүсдэг. Тиймээс зориулалтын материалаар дугуйг тослох хэрэгтэй. Хэрэв зориулалтын юмыг нь авч чадахгүй байвал барааны саванг зорж, усанд хийж орхиод, лаглайгаад ирэхээр нь дугуйндаа түрхэх хэрэгтэй. Энэ бол шалгарсан арга.

-Дөрвөн улирлын дугуйг зарим нь болно, зарим нь болохгүй гэх юм. Хэнийх нь зөв бэ?

-Амь насандаа хайртай бол, илүү дутуу гангараа хийж, тень нааж, суудлын бүрээс хийлгэж, гэрэл тавиулахын оронд нэн түрүүнд заавал шинэ дугуй авч тавих хэрэгтэй. Мөн масло, тосоо 14 хоногт нэг удаа заавал шалгаж, сольж байх хэрэгтэй. Жишээлбэл, 20 хуушуур чанах тосонд 200 хуушуур чаначихаад идвэл ямар байх вэ. Үүнтэй адил 20-30 мянган км тутамд тос дундраагүй байсан ч заавал шинээр солих шаардлагатай. Мөн дөрвөн улирлын дугуй гэж байдаггүй. Зун явсан дугуй халуун наранд амархан элэгдсэн байдаг. Өвөл дугуйны зөөлөн резин цас мөстэй зууралдаж явж байх ёстой байдаг. Тиймээс өвөл, зуны дугуйг заавал солбиж хэрэглэх зүйтэй. Дугуйны резиний чийгийг алдахгүй байх зорилгоор уутаар бүрхэж, босоогоор нь хадгалах ёстой. Шинэ дугуйг 3-4 жил эдэлдэг. Ингэж заншвал харин ч эдийн засагт хэмнэлттэй байна. Манайхан хуучин дугуй авах нь элбэг. Гэтэл комиссийн дугуйнууд тухайн улсдаа эдэлгээний шаардлага хангахгүй болоод актлагдсан байгаа шүү дээ.

-Тос, масло сольчихоод бусад эд ангиа анхаардаггүй. Явах эд ангид анхаарах ёстой хамгийн чухал зүйл юу вэ?

-Явах эд ангид түлк, амортизатор хамгийн чухал. Ялангуяа, амортизатор бол автомашины тэнцвэртэй байдлыг тогтворжуулагч эд анги. Тиймээс цаг хугацаанд нь чанартай эд ангиар солих ёстой. Мөн босоо, хэвтээ тэнцүүлэгч, тормозны шингэн, накладыг байнга шалгаж байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бямбасүрэн

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 11 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 22 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 38 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 45 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 10 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top