x

Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Эрүүл мэндийг хүн бүрт” уриан дор өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ.  
 
Тус эмнэлэг энэхүү өдрийг угтан БГД-ийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн бага ангийн багш нарт “Чихрийн шижин өвчний тухай ойлголт ба түүнээс сэргийлэх нь” сэдэвт эрүүл мэндийн мэдээлэл боловсрол олгох сургалт зохион байгуулж, бага бүлгийн нийт 30 багшид  биеийн жин, өндөр, бүсэлхийн тойрог, цусны даралт хэмжин чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ хийж, захын цусанд глюкоз тодорхойлон дотоод шүүрлийн эмч зөвлөгөө өгөв. Мөн  “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол”, “Цусанд сахар багасах”, “Цусанд сахар ихсэх”, “Таргалалт”, “Хөлний хүндрэлээс урьдчилан сэргийлэх“ сэдэвт гарын авлагыг бэлтгэн түгээсэн юм.

Түүнчлэн Япон монголын хамтарсан “Номт наран” ерөнхий боловсролын тавдугаар ангийн сурагчдад “Амны хөндийн эрүүл ахуй” сэдвээр сургалт хийж, “Хүүхдийн шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлт” номыг сургуульд нь бэлэглэв.

Энэ өдөр эмнэлгийн төв үүднээс иргэд, үйлчлүүлэгч, эмч, ажилчдаа угтан Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд идэвхитэй нэгдэхийг уриалан, Зөвлөх Поликлиникт “Эрүүл мэндийг хүн бүрт” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, “Тархины харвалтаас сэргийлье”, “Зохистой хооллолт” сэдэвт сургалт хичээл, харвалт, чихрийн шижин, цусны даралт ихсэлтийн эрсдлийн үнэлгээг хийж, хүн бүрт эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Тус эмнэлгийн эмчилгээний хоолонд хэрэглэж буй хүнсний 15 зүйлийн нарийн ногоо, тэдгээрийн боловсруулалт, хэрэглэх арга, хоол эмчилгээнд хэрхэн бэлтгэх зэргийг харуулсан үзэсгэлэн гаргаж иргэд үйлчлүүлэгчдэд тайлбарлан танилцуулж, “Хүнсний ногооны ашиг тус”, “Хүрэн манжингийн шүүс бэлтгэх”, “Нарийн ногоонууд” гэсэн  зөвлөмжийг хүргэв.
Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд нийт 500 гаруй үйлчлүүлэгч иргэд, эмч, ажилчид, сурагч, багш нар оролцож, зургаан төрлийн гарын авлага материалыг түгээн сурталчиллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 14 цаг 12 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 14 цаг 13 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 14 цаг 15 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 14 цаг 16 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 14 цаг 17 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 14 цаг 18 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 14 цаг 19 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 14 цаг 21 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цаг 23 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 16 цаг 23 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 16 цаг 24 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 16 цаг 29 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 16 цаг 30 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 16 цаг 31 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 16 цаг 33 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 17 цаг 6 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 17 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 17 цаг 10 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 18 цаг 40 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 18 цаг 40 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top