x

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд маргааш эхэлнэ.

Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д заасан байдаг. Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих ёстой. Ингээд эрүүл мэндийн бүх төрлийн үзлэгт орно. Хэрвээ иргэн цэрэг татлагад хамрагдах боломжгүй бол шалтгаанаа тодорхойлсон баримт бичгээ бүрэн бүрдүүлж ирэх хэрэгтэй. Тухайлбал, ар гэр, дүү нараа асран хамгаалдаг бол хорооныхоо тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмчид үзүүлсэн зэрэг баримтыг авч очих нь зүйтэй. Мөн гаднын улсад сурч, ажиллаж байгаа бол холбоотой гэрээ, баримт бичгүүдийг хамгийн сүүлийн он сараар нь нотолгоо болгон авчирдаг журамтай. Бичиг баримт дутуугаас болж асуудал үүсдэг. Харуулах баримтгүй хүнийг бид нотолж цэргийн албанаас чөлөөлнө гэдэг тун хүндрэлтэй. Тиймээс холбогдох бичиг баримтаа бүрэн бүрдүүлж авчрахыг анхааруулъя. Бид бичиг баримтад үндэслэн хуулийн дагуу авч үзэн, тухайн иргэнийг тус цэрэг татлагаас чөлөөлөх боломжтой байдаг. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад татагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн ангид алба хаана. Энэ төрлийн цэргийн байгууллагад алба хаахад давуу тал их бий. Тухайлбал, хилийн цэрэгт татагдсанаар тухайн иргэн эх орныхоо хамгийн үзэсгэлэнтэй газруудад байрладаг застав, отрядуудад дархан хилээ манах үүрэг хүлээнэ. Харин дотоодын цэргийн анги салбарт цэргийн албаа нэр төртэй хаавал улираах урилгыг алба хаагчдад хүргүүлдэг” хэмээн ярилаа.

Цэрэг татлагыг маргаашаас эхлэн ирэх сарын 3-ныг хүртэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байршлуудад зохион байгуулна. Тодруулбал,

Баянгол дүүрэг: 96-р сургууль,

Баянзүрх дүүрэг: 14-р сургууль,

Сүхбаатар дүүрэг: 3-р сургууль,

Сонгинохайрхан дүүрэг: 83-р сургууль,

Чингэлтэй дүүрэг: 5-р сургууль,

Хан-Уул дүүрэг: 34-р сургууль дээр болох аж.

Ташрамд дурдахад, өнөөдөр дотоодын цэрэгт алба хаасан залуус маань халагдана. Харин маргааш хилийн цэрэгт алба хаасан байлдагч нар халагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн явцтай танилцлаа 1 цаг 19 мин В.Путин, Д.Трамп нар утсаар ярьж, Украины асуудлаар хэлэлцжээ 1 цаг 20 мин "Брайтон" клуб эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт зориулсан Европ дахь анхны цэнгэлдэх хүрээлэнг барина 1 цаг 20 мин Хятадад Майн баярын өдрүүдээр 158 сая хүн галт тэргээр зорчино 1 цаг 20 мин Завхан аймагт ноолуурын үнэ 205 мянган төгрөгт хүрчээ 1 цаг 21 мин Ховд аймагт 40 оюутанд 80 сая төгрөгийн тэтгэлэг олголоо 1 цаг 22 мин Чернобылийн АЦС-ын бүрхүүлийг засварлахад АНУ 100 сая ам.доллар олгоно 1 цаг 23 мин 2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ 1 цаг 23 мин Мали дахь Туарег босогчид Оросын зэвсэгт хүчнийг гаргахыг шаардав 3 цаг 16 мин Монгол Улс 2026 онд АНУ-тай соёлын өмчийн гэрээ байгуулна 3 цаг 17 мин ГХЯ: Их хэмжээний санхүүжилт шилжүүлсэн гэх мэдээллийг няцааж мэдэгдэл гаргалаа 3 цаг 18 мин Их Британийн хаан Чарльз АНУ-д төрийн айлчлал хийж байна 3 цаг 18 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ 3 цаг 19 мин Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Суурин зохицуулагч болон удирдлагын багийг хүлээн авч уулзлаа 3 цаг 19 мин Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын бага хурлын бэлтгэл ажил 43 хувьтай байна 3 цаг 20 мин Москвагийн Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна 3 цаг 21 мин Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна 3 цаг 21 мин Алтайн салбар уулс болон говиор шороон шуурга шуурна 3 цаг 22 мин М.Салахын гэмтэл хурдан илааршиж, улирал дуусахаас өмнө талбайд гарна 3 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 24 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг дав... Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны ца... Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 2... Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ р...
Top