Токиогийн хөрөнгийн биржийн пүрэв гаргийн арилжааны явцад технологийн зарим томоохон компаниудын хувьцаа өссөний дараа "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60 000 нэгжийн босгыг давлаа. Гэвч зах зээлд хэт халалт үүсэж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас арилжаа хаагдах мөчид буурсан байна.
Японы тэргүүлэгч 225 компанийн хувьцааны ханшийн хэлбэлзлийг харуулдаг "Никкей-225" индекс өмнөх өдрийнхөөс 445.63 нэгж буюу 0.75 хувиар буурч, 59,140.23 нэгжид хүрснээр арилжаа хаагджээ.
Мөн Топикс индекс 28.61 нэгж буюу 0.76 хувиар доошилж, 3,716.38 нэгжид хүрсэн байна.
Японд ам.долларын ханш чангарч, 159 иенд хүрчээ. Иран улс Ормузын хоолойд хоёр хөлөг онгоцыг саатуулсан тухай мэдээлэл гарсны дараа түүхий нефтийн фьючерс үнэ огцом өсөж, хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө рүү хошуурсан нь ам.долларын ханш чангарахад голлон нөлөөлжээ.
Пүрэв гаргийн арилжаа эхэлсний дараахан Никкей индекс 60,000 нэгжийн босгыг давж, 60,013.98 нэгжид хүрсэн нь түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: Kyodo



