Өнөөдөр болох үйл явдлын тойм
Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
12:00 цагт: Монголд дотоод орчны агаарын бохирдлыг шинжлэх, бууруулах болон цэвэршүүлэх чиглэлээр анх удаа цогц үйлчилгээ нэвтэрч байна. Энэ талаар “China Mongol Pharma Bridge” компани Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгч компанид Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон удирдлагууд давуу эрх олгосон нь иргэдийн эрхийг зөрчиж буй асуудлаар АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газарт хандаж, энэ талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14:00 цагт: МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн “Хэвлэлийн эрх чөлөө-Бидний эрх чөлөө” өдөрлөг МУБИС-ийн хичээлийн II байранд болно.
-“Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд зохион байгуулна.
-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа, Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
Орон нутагт:



