x

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлыг дэмжлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр BRT /тусгай замын автобус/ төслийн үйл ажиллагаа, Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ, Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийг сонгон шалгаруулах журам батлах, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцуулсан. Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу НЗДТГ, нийслэлийн харьяа 33 агентлаг болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд Яармаг руу шилжих юм.

 

Хэлэлцэж буй асуудлуудаар нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хийгдэж байгаа давхар гүүрэн гарц ашиглалтад орвол ямар ч огтлолцолгүй автозамын урсгал үүснэ.

Нийтийн тээврээр үйлчлүүлэх чиглэлийг иргэд рүүгээ хандуулах, төрийн үйлчилгээг авахдаа түргэн шуурхай хороон дээрээсээ авах боломжийг бүрдүүлэх зэрэг олон төсөл хэрэгжиж байгаа учраас шинэ Яармаг төвд ачаалал үүсэхгүйгээс гадна автозамын ачаалал ч нэмэгдэхгүй гэж бид үзэж байгаа. Энэхүү ажил нь судалгаа болон улс, нийслэлээс хийж буй хөрөнгө оруулалтын урсгалд үндэслээд явагдаж байна. Бага тойруу доторх хэт төвлөрөл бол баруун урагш гарах төвлөрлөөс илүү байдаг.

Иргэд Бага тойрууд автомашинаа байршуулах газар олдохгүйгээс болж төрийн албан хаагчтай уулзаж үйлчилгээ авахаасаа өмнө маш их бухимддаг. Ингээд төрийн албан хаагчтай харилцаж, тэдний дунд зөрчил үүсэх нь ч цөөнгүй байдаг. Яармаг руу босоо удирдлагатай байгууллагаас бусад нь нүүх болно” гэж ярилаа. 

Уг асуудлыг хэлэлцэж дууссаны дараа НИТХ-ын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгож, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт бий болгох хотын шинэ төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн  байршуулах судалгаа төлөвлөлтийг хийж, барилгажилтын төсөл боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах”-ыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгалаа. Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 14 цаг 14 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 14 цаг 15 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 14 цаг 17 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 14 цаг 18 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 14 цаг 19 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 14 цаг 20 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 14 цаг 21 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 14 цаг 23 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цаг 25 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 16 цаг 24 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 16 цаг 26 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 16 цаг 31 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 16 цаг 32 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 16 цаг 33 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 16 цаг 35 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 17 цаг 8 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 17 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 17 цаг 12 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 18 цаг 42 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 18 цаг 42 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top