x

Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьж осол гаргах хэрэг нэмэгдэж байна

Тээврийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” 21 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Гэмт хэргийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн, 10 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 8 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 6 хүний амь нас хохирсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүд насны хувьд 1 нь 15 настай, 5 нь 16 настай, 15 нь 17 настай, хүйсийн хувьд бүгд эрэгтэй байна.

Дээрх хүүхдүүдээс 3 нь мотоцикл, 18 нь автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Шүүхээс 5 хүүхдэд хорих ял, 2 хүүхдэд зорчих эрх хязгаарлах ял, 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан бол 3 хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй.

Гэтэл насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээж байгаа явдал жил бүр нэмэгдэж байна.

Насанд хүрээгүй хүүхдүүдийн үйлдсэн зам тээврийн ослын хэргийн 13 буюу 61.9 хувь нь шөнийн цагаар гарчээ.

Эцэг эхчүүд тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил задгай тавьдаг, хүүхдэдээ тавих хараа хяналт сул, жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүсэж болох хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар хүүхдүүдээ ойлголт өгдөггүй, энэ талаарх хүүхдүүдийн мэдлэг дутмаг зэрэг байдал нь энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн насанд хүрээгүй хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйг анхааралдаа авч, тэдэнд тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулж, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэхийг прокурорын байгууллагаас зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Япон Улсын Элчин сайдын өргөмжлөлийг гурван эрхэмд гардууллаа 1 цаг 26 мин Япон улс АСЕАН-ы орнуудад 10 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно 1 цаг 28 мин Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн эхэллээ 1 цаг 31 мин Эрүүл мэндийн салбарын цалингийн тооцооны зөрүүг арилгалаа 1 цаг 36 мин Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьж осол гаргах хэрэг нэмэгдэж байна 1 цаг 37 мин Цахилгаан скүүтер, дугуйнаас үүдэлтэй осол гэмтэл 6 дахин өсжээ 1 цаг 38 мин Жижиг, дунд бизнес эрхлэх 146 төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлөөс чөлөөллөө 1 цаг 49 мин Уралдаанч хүүхдийн зөвшөөрлийг нотариатын цахим системд бүртгэж баталгаажуулна 1 цаг 54 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог уу? 1 цаг 55 мин Сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийн дараагийн шатыг хэрэгжүүлнэ 4 цаг 2 мин Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар Серби мэргэжилтэн томилогдлоо 4 цаг 3 мин Дэлхийн банк Ойрх Дорнодын дайнд өртсөн орнуудад 100 хүртэлх тэрбум ам.долларын санхүүжилт олгоно 4 цаг 4 мин Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүллээ 4 цаг 6 мин Дакар 2026: Залуучуудын Олимпын наадам эхлэхэд 200 хоног үлдлээ 4 цаг 6 мин Элчин сайд С.Сүхболд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүнтэй уулзав 4 цаг 8 мин Өмнөд Солонгост 90 настай эмэгтэй хар тамхины мөнгө угаасан хэргээр ял сонсжээ 4 цаг 9 мин Нийслэлд энэ жил таван байршилд авто зам шинэчилнэ 4 цаг 13 мин Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга 5 цаг 18 мин Б.Найдалаа: Энэ жил 200 орчим мегаватт чадлын дутагдал гарах ч үүнийг нөхөхийн тулд ажиллана 5 цаг 27 мин Улаанбаатар трам төсөл хэрэгжсэнээр түгжрэл, агаарын бохирдол буурна 6 цаг 4 мин
iИх уншсан
Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Чойбалсангийн сэжигтэй үхэл Толь руу нулимахаа больцгооё...  С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурх... УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхий аудитор С.Магнайсүрэнтэй уу...
Top