Ираны Үндэсний батлан хамгаалах зөвлөлөөс тус улсын эрэг эсвэл арлууд руу халдах аливаа оролдлого гарвал "Персийн булан дахь бүх харилцаа холбооны шугамыг минажуулах болно" гэж анхаарууллаа. Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ормузын хоолойг нээх талаар Иранд өгсөн эцсийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаатай давхцаж байна.
Үүний зэрэгцээ Израилийн зэвсэгт хүчин өмнөд Ливанаас гарах гол гарц болох Литани гол дээгүүрх Касимия гүүрийг дэлбэлжээ. Ливаны Ерөнхийлөгч, чөлөөндөө гарсан генерал Жозеф Аун энэхүү халдлагыг "хуурай замын түрэмгийллийн оршил" хэмээн тодорхойлсон байна.
Израилийн цэргүүд өмнөд Ливанд ийнхүү цохилт өгснөөр АНУ болон Израилийн Ираны эсрэг явуулж буй дайны хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байна.



