x

Өмнөговь усыг ууршихаас хамгаалж газрын гүнд хуримтлуулах шинэ төсөл хэрэгжүүлнэ

Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр цэвэр усны нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийг сурталчлах, ундны усны ач холбогдлыг таниулах зорилгоор тэмдэглэдэг.

Энэ жил дэлхий даяар "Ус ба тэгш эрх" уриан дор тэмдэглэж, усны хүртээмжид эмэгтэйчүүд, охидын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна.

Говийн экосистем болон нутгийн иргэдийн амьдралд ус амин чухал нөөц юм. Иймд усны хэрэглээ ихтэй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд усны ач холбогдлыг зөв ойлгуулах, усыг хэмнэлттэй, зохистой хэрэглэх дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн усыг дахин ашиглах дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлж, гадаргын усны нөөцөд тулгуурлан говийн бүсийг усжуулах ажлыг идэвхтэй зохион байгуулахыг уриалж байна. 

Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9 хөв, цөөрөм байгуулсан бөгөөд “Говь-Ус” хөтөлбөрийн хүрээнд 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд бүх сумыг найдвартай ундны усаар хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

Тухайлбал, Ханбогд сумын Хайрхан баг болон Цогт-Овоо, Ханхонгор, Баян-Овоо, Манлай, Сэврэй сумын төвийн хүн амын усан хангамжийн нөөцийг тогтоож, усны зөвлөлөөр батлуулснаар тогтвортой, найдвартай усны эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.

Хөв, цөөрмийг олноор байгуулснаар байгалийн тэнцвэрийг хадгалах, ан амьтдын усны хэрэгцээг хангахын зэрэгцээ усны нөөцийг хуримтлуулж, хамгаалах боломж бүрдэж байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн бодит, үр дүнтэй ажил юм. Орон нутгийн усны эх үүсвэрүүдийг хамгаалснаар уул уурхай, байгаль орчин, орон нутгийн иргэд хамтдаа тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Өмнөговь аймгийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж, их хэмжээний ус хэрэглэдэг Оюу толгой компани сүүлийн арав гаруй жил ус дахин ашиглах түвшнийг 80 хувиас дээш хадгалж байна.

Тодруулбал, 13 мянган хүнийг цэвэр усаар хангах хүчин чадалтай Ханбогд сумын төвийн ус хангамжийн цогцолборыг 6.9 сая ам.долларын хөрөнгөөр байгуулж, бэлчээрийн усжуулалтыг сайжруулах хүрээнд 2011 оноос хойш 161 гар худгийг сэргээн засварлаж, гүн өрөмдлөгийн болон технологийн зориулалттай нийт 50 худагт нарны толь суурилуулж, 12 худгийн байгууламжийг шинээр барьж,сайжруулснаар орон нутгийн малчдын ундны усны хүртээмжийг нэмэгдүүлсэн талаар Оюу толгой компаниас мэдээллээ.

Цаашид усыг ууршихаас сэргийлж, газрын гүнд хуримтлуулах шинэ төсөл хэрэгжүүлнэ гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд 1 цаг 29 мин Өмнөговь усыг ууршихаас хамгаалж газрын гүнд хуримтлуулах шинэ төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 33 мин Токиогийн зах зээл даваа гаригт 3.5%-иас дээш уналттай эхэллээ 1 цаг 35 мин УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д албан ёсоор айлчлахаар тус улсыг зорив 1 цаг 37 мин УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана 1 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 1 цаг 43 мин Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн түүхэн ой тохиож байна 22 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа Уржигдар 20 цаг 14 мин “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газарт үүрэг болгов Уржигдар 18 цаг 23 мин 12 дахь долоо хоног: Ойрх Дорнодын дайны улмаас хийн үнэ өслөө Уржигдар 17 цаг 33 мин BTS-ийн тоглолтыг өнөөдөр орой Netflix-ээр шууд дамжуулна Уржигдар 17 цаг 18 мин Японд ариун цэврийг цаасыг хэт ихээр худалдаж авахгүй байхыг уриалав Уржигдар 17 цаг 08 мин К.Макгрегор дэвжээндээ эргэн ирнэ Уржигдар 17 цаг 01 мин Жүжигчин Чак Норрис таалал төгсжээ Уржигдар 16 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа Уржигдар 16 цаг 40 мин Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье Уржигдар 15 цаг 31 мин УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцов Уржигдар 12 цаг 10 мин Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хууль тогтоогчид буруутай Уржигдар 10 цаг 21 мин Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Уржигдар 09 цаг 34 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ
Top