x

Жүжигчин Чак Норрис таалал төгсжээ

Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Чак Норрис 86 насандаа таалал төгсжээ. Пүрэв гаригийн өглөө нас барсан тухай түүний гэр бүлийнхэн баасан гаригт Instagram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Түүнийг Хавай муж улсын Кауаи арал дээр байхдаа тодорхойгүй шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв. "Дэлхий нийтийн хувьд тэр тулааны урлагийн мастер, жүжигчин, хүч чадлын бэлгэ тэмдэг байсан. Харин бидний хувьд тэр үнэнч хань, халамжит аав, өвөө, гайхалтай ах, манай гэр бүлийн зүрх сэтгэл нь байсан” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Норрисын гэр бүл түүний нас барсан шалтгааныг дурдаагүй бөгөөд “гэр бүлийнхнийхээ дэргэд амар тайвнаар хорвоог орхисон” гэж мэдэгджээ.

Техас муж улсын захирагч, АНУ-ын Ерөнхийлөгч болон жүжигчид эмгэнэл илэрхийлэв

“Чак Норрис таалал төгссөнд Техас даяараа гашуудаж байна. Тэр бол зөвхөн тулааны урлагийн аварга төдийгүй, тулаант адал явдалт киноны бэлгэ тэмдэг, мөн цорын ганц, давтагдашгүй Техасын рейнжер Уокер байсан” хэмээн Техасын захирагч Грег Эбботт мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  түүнийг “үнэхээр сайн, хатуу чанга залуу” хэмээн тодорхойлоод “түүнтэй зодолдохыг хэн ч хүсэхгүй” гэж нэмж хэлжээ. Ч.Норрис 2016 оны сонгуулиар Трампыг дэмжиж байсан юм.

“Би зүрх сэтгэлээрээ түүний гэр бүлийнхэнтэй хамт залбирч байна. Түүнийг хэзээ ч мартахгүй” хэмээн Холливудын нэрт жүжигчин Жан-Клод Ван Дамм хэллээ. Мөн Сильвестр Сталлоне, Ли Мэйжорс, Арнольд Шварценеггер зэрэг Норристой хамтран ажиллаж байсан олон жүжигчин эмгэнэл илэрхийлжээ.

Оклахомагаас гаралтай тулаант адал явдалт киноны домог

Карлос Рэй Норрисд 1940 онд Оклахома муж улсын Райан хотод автомеханик аав, ням гаригийн сургуулийн багш ээжийн гэр бүлд төржээ. Сургуулиа төгсөөд Өмнөд Солонгос дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хаах хугацаандаа “Чак” гэдэг хочтой болсон байна.

1962 онд цэргээс халагдаж, Лос-Анжелест тулааны урлагийн студи нээжээ. Тэрбээр 1968 онд Дин Мартины найруулсан “Эвдэн сүйтгэгчдийн баг” кинонд жижиг дүр бүтээснээр анх кино урлагт хөл тавьсан байна. Харин дөрвөн жилийн дараа Брюс Литэй хамтран тоглосон “Луугийн зам” кинонд тоглосноор алдаршсан юм.

Түүнийг алдаршуулсан өөр нэг кино бол 1983 онд гарсан “Ганцаардсан чоно Маккуэйд” кино бөгөөд уг бүтээлд Норрис Техасын рейнжерийн дүрд тоглож, хууль бус наймаачинтай ширүүн тэмцдэг. Мөн 1993-2001 онд гарсан “Уокер, Техасын рейнжер” олон ангит киноны Корделл Уокерын дүрээрээ алдартай.

Шүүмжлэгчид Норрисын кинонуудыг төдийлөн таашаадаггүй байсан бол үзэгчид түүнийг болон түүний бүтээлүүдийг халуун дотноор хүлээн авч байв. Тэрбээр шударга ёсны төлөө ганцаараа тэмцэгч, зөвхөн гарцаагүй үед л хүч хэрэглэдэг залуугийн дүрээрээ алдаршсан юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • visas (129.0.205.111)
    Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ ‪(856) 395-4615‬ . Email ( lifiben@gmail.com )
    2026 оны 03 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 9 цаг 3 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 9 цаг 12 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 53 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 53 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 10 цаг 42 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 58 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top