Хоёрдугаар сарын 9-нд шилжих шөнө АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) аваргын төлөөх 60 дахь удаагийн «Супербоул» болж өнгөрлөө. Америкийн хил хязгаарыг даван хальж, орчин цагийн хамгийн ашиг орлоготой, нэр хүндтэй спортын арга хэмжээ болоод буй энэхүү финалын тоглолт энэ жил юугаараа онцлог байв? Тэгвэл энэ жилийн шоуны эргэн тойрон дахь 5 онцлох үйл явдлыг танилцуулъя.

1. Анхны латин америк «хедлайнер»
Энэ жилийн Супербоулын завсарлагааны шоуны гол дүр нь «Грэмми»-гийн эзэн, Пуэрто-Рикогийн дуучин Bad Bunny байв. Түүний үзүүлбэр дэгжин болсон ч АНУ-ын цагаачлалын бодлогын талаарх улс төрийн далд утга агуулсан нь анхаарал татлаа. Дуучин эр сахарын нишингийн талбайг дүрсэлсэн тайзнаа цагаан костюмтай гарч ирсэн бөгөөд түүнтэй Леди Гага, Рики Мартин, жүжигчин Педро Паскаль нар нэгджээ. Тэрээр испани хэлээр дуулснаар Супербоулын түүхэн дэх анхны латин америк гол үзүүлбэр үзүүлэгч (headliner) болов. Шоуны үеэр нэгэн хос дуучнаас хурим дээр нь дуулж өгөхийг гуйхад, Bad Bunny тэднийг шууд тайзан дээр гэрлэхийг санал болгосон нь гэнэтийн бэлэг байлаа.

2. Дональд Трампын ширүүн шүүмжлэл
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн «Truth Social» сүлжээгээр дамжуулан тус шоуг түүхэн дэх хамгийн тааруу үзүүлбэрүүдийн нэг буюу АНУ-д үзүүлсэн «алганы амт» хэмээн тодорхойлов. Тэрээр хедлайнер нь пуэрто-рико залуу байсанд ихэд дургүйцэж: «Энэ залуу юу гээд байгааг хэн ч ойлгосонгүй. Бүжиг нь дургүй төрүүлэхээр, ялангуяа бага насны хүүхдүүдэд үзүүлэхэд тохиромжгүй байлаа. Энэ бол Америкийн агуу байдлыг доромжилсон хэрэг» хэмээн бичжээ.
3. Green Day-ийн «зөөлөрсөн» дуунууд

Шоуг Америкийн панк-рок хамтлаг Green Day нээж, өөрсдийн «Holiday», «American Idiot», «Boulevard of Broken Dreams» зэрэг алдартай хитүүдээ дуулсан юм. Сонирхолтой нь, тэд дууныхаа үгнээс улс төрийн хурц утга агуулгыг хассан байв. Тухайлбал, «Holiday» дууны ерөнхийлөгч асан бага Жорж Бушийг шүүмжилсэн хэсгийг энэ удаад алгассан нь үзэгчдийн анхаарлыг татлаа.
4. Серена Уильямс ба турах тарианы дуулиан
«Их дуулга»-ын 23 удаагийн аварга, домогт теннисчин Серена Уильямс турах эмний сурталчилгаанд тоглосон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулав. Рекламд тэрээр хоёр дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа тусгай тарианы (глюкагон төст пептид-1) тусламжтайгаар 13 кг турсан тухайгаа ярьж, шинэ тунгаа захиалж буйг харуулдаг. Олон нийтийн сүлжээгээр алдартнууд ийм төрлийн эмийг сурталчлах нь буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэх маргаан дэгдээд байна.
5. 10 сая долларын рекламууд ба «дуулдаг тосгуурууд»
Супербоулыг жил бүр дунджаар 100 сая хүн үздэг тул брэндүүд сурталчилгаанд асар их мөнгө зарцуулдаг. Энэ жил 30 секундын роликийн үнэ 8-10 сая ам.долларт хүрчээ.
-
Pringles: Сабрина Карпентер чипсээр өөрийн мөрөөдлийн залууг «бүтээв».
-
Amazon: Крис Хемсворт, Эльза Патаки нар «Alexa+» ухаалаг систем Тор-ыг ч дийлж чадах тухай ярилцана.
-
Liquid I.V.: Найруулагч Тайка Вайтитигийн бүтээсэн рекламанд дуулдаг тосгуурууд эрүүл шээсний өнгийг магтан дуулж байлаа.
-
Йоргос Лантимос: Алдарт найруулагчийн бүтээсэн хоёр сурталчилгаанд Эмма Стоун, Жорж Клуни нар тоглосон нь үзэгчдэд хүрлээ.

Тэгвэл хэн ялав?
NFL-ийн 2025 оны улирлын аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод «Сиэтл Сихокс» баг «Нью-Ингленд Пэтриотс»-ыг 29:13 харьцаатайгаар буулган авлаа. Ингэснээр Сиэтл хотын баг түүхэндээ хоёр дахь удаагаа (өмнө нь 2014 онд) Супербоулын аварга болов.
Эх сурвалж: Office Life



