x

2026 оны Олимпын багийн хувцасны загварууд

2026 оны өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол Милан хотын Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд маргааш болно. Нээлтийн ёслолд өмсөх баг тамирчдын хувцаснууд загвар, өнгө төрх, утга бэлгэдлээрээ загварын ертөнцийнхний анхаарлыг хэдийнээ татаад байгаа билээ.

Нээлт, хаалтын ёслолын хувцас нь тамирчдыг хүйтнээс хамгаалаад зогсохгүй үндэснийх нь онцлог, хэв шинж, загварын "зөөлөн хүч"-ийг дэлхийн тавцанд илэрхийлэн харуулна. Милан хот бол дэлхийн загварын нийслэлүүдийн нэг бөгөөд энд "Giorgio Armani", "Dolce & Gabbana", "Versace", "Prada" зэрэг Италийн нэр хүндтэй загварын орднууд оршдог.

Өвлийн Олимпын хамгийн хүсэн хүлээдэг гоёл бол хүзүүндээ зүүх алт, мөнгө, хүрэл медаль хэдий ч энэ жилийн баг тамирчдын өмсөх хувцаст байлдан дагуулах олон деталь бий. Ингээд хамгийн загварлаг хувцаснуудыг танилцуулж байна.

Хамгийн их хүлээлттэй: “Гоёл Кашмер”-ын урласан Монголын багийн хувцас

Энэ жилийн хамгийн их хүлээлт үүсгэсэн хувцас бол Монголын багийнх байв. 2024 оны Парисын Олимпын наадмын ёслолын хувцас олны олны анхаарлыг татаж, загвар сонирхогчдын дунд өндөр үнэлгээ авч байсан юм. Энэхүү загварыг Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагч эгч дүү дизайнерууд урлаж байв.

2026 оны баг тамирчдын хувцаст мөн Монголын уламжлалт дээл болон бусад уламжлалт хувцасны хэв маягуудыг шингээж өгчээ. Ингэхдээ “Гоёл Кашмер” компанийн загвар зохион бүтээгчид XIII-XV зууны Монголын эзэнт гүрний үеийн хувцаснаас санаа авч, бүхий л хэсэгт нь бэлгэдлийн утга агуулж урлажээ. Тухайлбал, Монголын нүүдэлчин ард түмэн "Төв Азийн өндөрлөг газрын мөнхийн өвөл"-ийг даван туулахад түшиг болж ирсэн ноолуурыг оруулсан байна. 

Монгол Улсыг Мөнх хөх тэнгэрийн орон гэдэг тул тамирчид нь гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээсэн цэнхэр өнгийн ноолууран дээл, хөх уужаар эх орноо төлөөлөх нь зүй ёсны хэрэг юм. Энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалжээ. Мөн монгол гэрийн соёлыг харуулсан хээтэй сүлжмэл цамцнуудыг урлажээ.

Хамгийн тохиромжтой: Ralph Lauren ба Nike ACG-ын урласан АНУ-ын багийн хувцас

Энэ жил Ralph Lauren брэнд Олимпын наадамд оролцох АНУ-ын тамирчдын хувцсыг 10 дахь удаагаа урлаж байна. Тус брэнд нь Америкийн уламжлалт хэв маягт дэгжин, сонгодог загварыг шингээжээ. Америкийн энэ классик загварууд нь шүүмжлэгчдэд хамгийн их таалагдсан байна.

Нээлтийн ёслолд тамирчид АНУ-ын далбаа бүхий сүлжмэл хоолойтой цамцан дээр модон товчтой цагаан ноосон пальто өмсөж алхана. Харин хаалтын ёслолын хувцсыг хуучны цанын уралдааны хэв маягийг шингээж, өнгө алагласан өдөн хүрмийг цагаан чөлөөт загварын өмдтэй хослуулжээ. Хамгийн гайхалтай инновац нь товчлуур дарахад уг хүрэм нь Nike-ийн хэдэн арван жил ашиглаж байгаа Air технологиор дүүрч, дулаан болж өгдөг байна.

Хамгийн шуугиан тарьсан: Lululemon-ы урласан Канадын багийн хувцас

Канадын багийн хувцсыг гурав дахь удаагаа урлан бүтээж буй Lululemon брэнд нь уламжлалт дан улаан өнгийн өдөн хүрэмнээс эрс өөр загвар луу шилжиж, илүү бараан, зохиомжийн шинжтэй загварыг сонгосноороо нийгмийн сүлжээнд ихээхэн шуугиан тарьжээ.

Тус брэнд уламжлалт хэв маягаас татгалзан туршилт маягийн дизайн сонгон гүн улаан, мөсөн цэнхэр, мөсөн ногоон өнгө, усан хээг хослуулжээ. Зарим хүмүүс энэхүү коллекцыг шинэлэг, зохицтой, бүх хүний хэрэгцээнд нийцсэн загвар гэж магтсан бол заримынх нь сэтгэлд нийцсэнгүй. Reddit дээр нэгэн хэрэглэгч уран гулгагч Пол Пуарьегийн агч модны том навчны хээтэй хүрэмтэй зургийн доор “Дэлхий дээрх хамгийн ууртай тогооны бариул өмсчихсөн юм шиг харагдаж байна” гэж бичжээ.

Хамгийн анхаарал татам: Ben Sherman ба Adidas-ын урласан Их Британийн багийн хувцас

Нэхмэлчин тамирчин гэдгээрээ алдартай, Олимпын таван удаагийн медальт Том Дэйли Их Британийн шигшээ багийн хувцсыг үйлдвэрлэгч Ben Sherman компанитай хамтран нээлт, хаалтын ёслолын туг баригчдын малгай, ороолтыг урлажээ. 

2026 оны Милан-Кортинагийн наадамд Ben Sherman тамирчдын ёслолын хувцас үйлдвэрлэгчээр дөрөв дэх удаагаа дараалан оролцож байгаа бөгөөд тус брэнд нь уламжлалдаа түшиглэн Нэгдсэн Вант Улсын төрийн далбааны хээтэй, босоо зах, тартан хээ бүхий дотортой ноосон цамц урласан байна. Цэнгэлдэх хүрэлээнгийн аль ч хэсгээс уншигдахаар "Их Британи" гэсэн бичигтэй ороолт нь онцгой анхаарал татжээ.

Харин тамирчид Adidas-ийн өмсгөл хувцастай олимпын тэмцээн уралдаанд өрсөлдөж, медаль гардуулах тавцан дээр гарна. Энэ жил тус компанийн хувцсыг 12 улсын баг тамирчид өмсөнө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг дэлхийд таниулах боломж нээгдлээ 1 цаг 31 мин 2026 оны Олимпын багийн хувцасны загварууд 1 цаг 36 мин АНУ чухал ашигт малтмалын олон улсын эвсэл байгуулна 1 цаг 41 мин Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана 1 цаг 42 мин Нийслэлийн камержуулалт хэрэг илрүүлэлтийг 10-20 дахин хурдасгажээ 1 цаг 43 мин Тэргүүн Шадар сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 1 цаг 44 мин Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ 1 цаг 55 мин Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 1600 км-ийн гүйлтээ эхлүүллээ 4 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 4 цаг 55 мин УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 4 цаг 55 мин Монголын жүдочид "Парисын их дуулга" тэмцээнийг зорилоо 4 цаг 57 мин Disney-ийн тэргүүн хоёр дахь оролдлогоороо тэтгэвэртээ сууна 5 цаг 26 мин АНУ-д ээлжит шатдаун дууслаа 5 цаг 33 мин Олон улсын олимпын хороо дүрмээ шинэчиллээ 6 цаг 9 мин 2026 оны өвлийн Олимп кёрлингийн төрлөөр эхэллээ 6 цаг 12 мин Авлига, мансууруулах бодисын гэмт хэрэг өсөж, мөнгө угаах гэмт хэрэг буурчээ 6 цаг 15 мин Улаанбаатар хотын оршуулгын салбарын 2040 он хүртэлх стратегийг хэлэлцэв 6 цаг 16 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ 7 цаг 46 мин Монголын олимпын багийн гоёлыг Миланы загварын тайзнаа танилцуулна 7 цаг 49 мин Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ 7 цаг 53 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ...
Top