x

Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн шинэ спорт цогцолборын барилгын ажилтай өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар танилцлаа.

Энэхүү спорт цогцолборын барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд усан бассейны туршилт тохируулга, шалны халаалт угсрах ажлууд хийгдэж байна.

Тус ажлын гүйцэтгэгчээр "Гэрэлтжин" ХХК ажиллаж байгаа юм.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Олон улсын жишигт нийцсэн усан бассейн бүхий спорт цогцолборыг Чингэлтэй дүүргийн 23, 37, 39 дүгээр сургуулиудад барьж байна. Энэ хүрээнд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай НЕБ-ын 23 дугаар сургуулийн спорт цогцолборын ажилтай танилцлаа. Хүүхдүүд усанд сэлж сурч, эрүүл чийрэг болж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нь бидний хувьд чухал ажил. Усан бассейн цэвэрлэгч төхөөрөмжүүдээ ч авчирсан байна. Спорт заал нь сагсан бөмбөгийн хоёр том талбайтай, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах боломжтой юм байна. Спорт заалны шал нь хүүхдийг доргилт, гэмтэж бэртэхээс хамгаалсан сүүлийн үеийн стандартынх байна. ЕБС-иудад байгаа хамгийн том спорт цогцолбор удахгүй ашиглалтад орно. Ажлыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь гүйцэтгэж байгаа барилгын компанийнханд талархал илэрхийлье. Ийм компаниудтай нийслэл хамтарч ажиллана. Нийслэл 2026 оныг "Бизнес эрхлэгчдийг дэмжих жил"-ээр зарласан. Бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчид, компаниудаа дэмжинэ" гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар Их дэлгүүрийн зүүн хойшоо байрлах павилионуудыг буулгаж, талбайг чөлөөлж, иргэдийг чөлөөтэй зорчих гудамж талбайг тохижуулсан талаар танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 19 мин BTS-ын тоглолтыг кино театруудаар шууд дамжуулна 21 цаг 28 мин Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны зах зээлийн шимтгэл, хураамжийг буурууллаа 21 цаг 30 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулна 21 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 21 цаг 32 мин Эрчим хүчний 24 аудиторт гэрчилгээ гардууллаа 21 цаг 34 мин “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээ болов 21 цаг 37 мин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Англид илгээсэн захидал архивт хадгалагдаж байна 21 цаг 39 мин ФИФА-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиног “Найрамдал медаль”-аар шагналаа 21 цаг 40 мин Монгол Улсад 100-аас дээш настай 166 иргэн байна 21 цаг 42 мин Бортээгийн ордоос Монгол Улсын хүртэх өгөөжийг 51 хувьд хүргэнэ 23 цаг 52 мин Сар шинээр сургууль, цэцэрлэгийн хашааг зогсоол болгон ашиглана Өчигдөр 15 цаг 40 мин АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд! Өчигдөр 15 цаг 40 мин "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталлаа Өчигдөр 15 цаг 38 мин Ким Жөн Ун охиноо өөрийн залгамжлагчаар бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа Өчигдөр 15 цаг 32 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давлаа Өчигдөр 13 цаг 51 мин Германы Ерөнхийлөгч Төв Азийн орнуудын Гадаад хэргийн сайд нарыг хүлээн авч уулзлаа Өчигдөр 13 цаг 50 мин Өмнөд Солонгосын тамирчин Чой Га Он сноубордын төрөлд алтан медаль хүртлээ Өчигдөр 13 цаг 50 мин Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн төрийн шагнал хүртэхээр болжээ Өчигдөр 13 цаг 49 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Эрчим хүчний төслүүдээ нураасан нь Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Ж.Баярмаа: Авлига, хүнд суртал, хуулийн тогтворгүй байдал то... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Норвегийн элчин сайд Жеффри Эпштейнтэй холбоотой байсан тул ... Монгол Улс авлигын индексээр ухарч 124-р байрт бичигджээ Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь Цагаа түлх, Ерөнхий сайд аа! Хятад улс Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгол... Нүүрсний өлгий Өмнөговийн ДЦС нүүрсгүйгээс болоод хөлдөж мэд... Уурхайн олборлолтыг дэмжсэн орон нутаг АМНАТ-аас илүү хувь х... Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой”-д ажиллаж, үүрэг даалгава...
Top