Цахим спортын “CS2” төрлийн оны шилдгүүдийг тодруулдаг “HLTV Awards”-ын номинац тус бүрийн финалистууд тодорчээ.
Нийт долоон номинацаар энэхүү авардсын шилдгүүд тодрох учиртай. Тэгвэл манай улсаас “Шилдэг дасгалжуулагч”-д нэр дэвшсэн дасгалжуулагч Эрдэнэдалай maaRaa Баянбат финалд шалгарсан байна. Түүнчлэн “IGL of the year” номинацад 11 тамирчин өрсөлдсөнөөс Гарьдмагнай “bLitz” Бямбасүрэн шилдэг гуравт тунаж үлдсэн юм. Шилдгүүдэд шагнал гардуулах ёслол энэ сарын 10-нд Сербийн Белград хотод болно. “Mongolz” багийнхан 2025 оны дэлхийн чансааны зургаадугаарт эрэмбэтэйгээр дуусгалаа.
Ташрамд дурдахад, тэд Б.Өнөдэлгэр буюу controlez-ыг багаасаа явуулж буйг зарласан байна. Харин “Huns” багт хүчинт тоглож буй У.Анарбилэг буюу cobrazera-г нэгтгэж буй бөгөөд удахгүй албан ёсоор танилцуулах ажээ.




