ОБЕГ-аас гаргасан хоногийн нөхцөл байдлын мэдээг танилцуулъя.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07:11 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Kia Bongo-3" загварын бага оврын ачааны автомашин шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 01:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. Тухайн гал түймэрт иргэн Б /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 02:01 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн яндангийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Г-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.



