x

“Lockheed Martin”-ы дуунаас хурдан нисэх онгоцыг туршлаа

Америкийн “Lockheed Martin” корпорац Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвтэй /NASA/ хамтран дуу чимээгүй, дуунаас хурдан “X-59” нисэх онгоцыг туршжээ. 

Уг онгоц Калифорни муж улсын Палмдейл хот дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазын “Skunk Works” үйлдвэрийн талбайгаас хөөрч, Эдвардс нисэх хүчний бааз дахь Армстронгийн нэрэмжит нислэгийн судалгааны төвийн ойролцоо газарджээ. "X-59 онгоц анхны туршилтын нислэгийн үзүүлэлтүүдийг шалгах  бүх даалгаврыг амжилттай гүйцэтгэсний дараа шинэ газарт аюулгүйгээр газардсан" гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.

"Skunk Works" үйлдвэрийн дэд ерөнхийлөгч О.Жей Санчес “дуу чимээгүй дуунаас хурдан технологийг хөгжүүлэх судалгааны тэргүүн эгнээнд байгаа “Lockheed Martin” компаниар бахархаж байна” гэж онцлон тэмдэглэжээ.

NASA-гийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Шон Даффи энэхүү онгоцыг “Америкийн зохион бүтээгчдийн бэлгэ тэмдэг” хэмээн нэрлээд “Бусдаас хол, хурдан, бүр дуу чимээгүй нисэх хүсэл тэмүүлэл бол бидний ДНХ-ийн нэг хэсэг юм” гэж хэлсэн байна.

NASA болон Lockheed Martin компани "X-59" онгоцыг өнгөрсөн оны нэгдүгээр сард танилцуулсан юм. Энэхүү онгоцыг зохион бүтээхдээ дууны хурднаас хурдан нисэх үед үүсдэг хүчтэй дуу чимээг намсгах технологийг ашигласан бөгөөд дууны хурдаас хурдан онгоцоор арилжааны нислэг хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүтээжээ.

"X-59" онгоцны урт нь 30.4 орчим метр, өргөн нь 9 орчим метр бөгөөд уртынх нь бараг гуравны нэгийг хамрын нарийхан хэсэг эзэлдэг нь дуунаас хурдан нисэх үед үүсдэг цохилтын долгионыг сарниулах зориулалттай. "X-59"-ийн хөдөлгүүрийг онгоцны дээд хэсэгт байрлуулж, доод хэсгийг нь аль болох тэгш болгосноор “дууны цохилт” үүсгэхээс сэргийлжээ. Нисгэгчийн бүхээг онгоцны бараг дунд хэсэгт байрладаг бөгөөд урд тал руу харсан цонхгүй юм.

Тус онгоц дууны хурдаас 1.4 дахин хурдтай нисэх ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо 35 мин “Бахрейн 2025” наадмаас Б.Мөнхжин, Б.Алтан-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ 53 мин Иргэний үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авах боломж бүрдлээ 55 мин Хотын дарга Х.Нямбаатар хорооны Засаг дарга нартай уулзлаа 56 мин 32 км урт үргэлжлэх “Туулын хурдны зам”-ыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ 59 мин “Хүннү” дэд станцын барилгын ажил 84 хувьтай үргэлжилж байна 1 цаг 0 мин Монголд зүрх судасны өвчний нас баралт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна 1 цаг 1 мин “Lockheed Martin”-ы дуунаас хурдан нисэх онгоцыг туршлаа 2 цаг 8 мин Д.Трампад алтан титмийн хуулбар, төрийн дээд одон медаль гардуулжээ 2 цаг 15 мин Г.Очбаяр: Богдын хүрээнээс Улаанбаатар хотод 25 дурсгал үлдсэн 2 цаг 22 мин “Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо 2 цаг 31 мин Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцлийг бүх шатанд эрчимжүүлнэ 2 цаг 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 42 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 2 цаг 51 мин О.Билгүүн: Инфлюсерийн тухай хуультай болох нь Үндсэн хуультай зөрчилдөнө 2 цаг 57 мин Баянхошуу, Шархаданд 110 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно 18 цаг 28 мин Томуу, томуу төст өвчний үед эцэг эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгоно 18 цаг 29 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина 18 цаг 31 мин Кино урлагийн 90 жилийн ойн босгон дээр 13 гавьяат төрлөө 18 цаг 35 мин
iИх уншсан
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтү...
Top