x

Д.Трампад алтан титмийн хуулбар, төрийн дээд одон медаль гардуулжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад эртний Солонгосын хаант улсын алтан титмийн хуулбарыг бэлэглэснээс гадна төрийн айлчлал хийж буйг тохиолдуулан түүнийг төрийн дээд одонгоор шагнажээ. 

Чонмачоны титмийн хуулбарыг Шилла хаант улсын /МЭӨ 57 - МЭ 935/ нийслэл байсан зүүн өмнөд нутгийн Гёнжү хотын үндэсний музейд Д.Трампыг угтан авах ёслолын үеэр гардуулсан байна. Ли Жэ Мён Д.Трампад шилэн хоргонд байрлуулсан титмийг бэлэглэхдээ “Солонгос, АНУ-ын хоорондын шинэ итгэлцэл, нөхөрлөлийн төлөө” хэмээн хэлжээ.

“Бид энэхүү алтан титмийг Гёнжү хотод хийж буй төрийн айлчлалыг тань тохиолдуулан танд бэлэглэж байна, энэхүү айлчлал нь Солонгосын хойгт анх удаа энх тайвныг авчирсан Шиллагийн мөн чанарыг бэлгэдэж байгаа бөгөөд Солонгос-АНУ-ын харилцааны алтан эрин үеийг нээж байна” гэж Гадаад хэргийн сайдын орлогч Ким Тэ Жин хэллээ.

Археологичид 1973 онд Чонмачоны булшнаас алтан титмийг олсны дараа Шиллагийн үеийн энэхүү гоёмсог олдворыг эртний Солонгосын металлургийн шилдэг бүтээл хэмээн үнэлжээ. Алтан шаргал өнгийн зангиа зүүсэн Ли Жэ Мён мөн Д.Трампад Солонгосын хойгийн энх тайванд оруулсан хувь нэмэр, энх тайвны төлөөх үүргийг үнэлж, тус улсын хамгийн өндөр дээд шагналыг гардуулсан байна. Ингэснээр Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч нараас анх удаа энэхүү өндөр хүндэтгэлийг хүлээсэн хүн боллоо. 

Хариуд нь Д.Трамп Ли Жэ Мёнд талархал илэрхийлээд, Өмнөд Солонгос, АНУ хоёр “маш сайн” харилцаатай гэдгийг цохон тэмдэглэж, цаашид энэ харилцаа улам бэхжих болно хэмээн мэдэгджээ. Д.Трамп Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост хоёр өдрийн төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа юм. Энэ үеэр тэрбээр Ли Жэ Мён, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзана. 

Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо 42 мин “Бахрейн 2025” наадмаас Б.Мөнхжин, Б.Алтан-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ 1 цаг 0 мин Иргэний үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авах боломж бүрдлээ 1 цаг 2 мин Хотын дарга Х.Нямбаатар хорооны Засаг дарга нартай уулзлаа 1 цаг 3 мин 32 км урт үргэлжлэх “Туулын хурдны зам”-ыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ 1 цаг 5 мин “Хүннү” дэд станцын барилгын ажил 84 хувьтай үргэлжилж байна 1 цаг 7 мин Монголд зүрх судасны өвчний нас баралт дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна 1 цаг 8 мин “Lockheed Martin”-ы дуунаас хурдан нисэх онгоцыг туршлаа 2 цаг 14 мин Д.Трампад алтан титмийн хуулбар, төрийн дээд одон медаль гардуулжээ 2 цаг 22 мин Г.Очбаяр: Богдын хүрээнээс Улаанбаатар хотод 25 дурсгал үлдсэн 2 цаг 29 мин “Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо 2 цаг 38 мин Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцлийг бүх шатанд эрчимжүүлнэ 2 цаг 42 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 49 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 2 цаг 58 мин О.Билгүүн: Инфлюсерийн тухай хуультай болох нь Үндсэн хуультай зөрчилдөнө 3 цаг 4 мин Баянхошуу, Шархаданд 110 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно 18 цаг 34 мин Томуу, томуу төст өвчний үед эцэг эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгоно 18 цаг 36 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина 18 цаг 38 мин Кино урлагийн 90 жилийн ойн босгон дээр 13 гавьяат төрлөө 18 цаг 42 мин
iИх уншсан
Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль... М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ” Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... “Гермес” төвийн нүхэн гарцыг түлхэж оруулах шинэ технологиор... Ц.Лут-Очир: Шатахууны хангамж үе үеийн Засгийн газрын худлаа... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээ... Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит бо... Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтү...
Top