x

“Хүннү” дэд станцын барилгын ажил 84 хувьтай үргэлжилж байна

Хүннү хотод Засгийн газрын байгууллагууд, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төвийг байрлуулахаар төлөвлөж буй.

НЗДТГ-ын мэдээлснээр, энэ хүрээнд цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлыг хийж байна.“Хүннү” дэд станц нь тус хотын засаг захиргааны бүсэд барих барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан  эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Үүнд, 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын "Хүннү" дэд станц, дэд станцын удирдлагын байр,10 кВ-ын хаалттай гурав хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажлыг “Да хот” компани болон “Концепт капитал солюшнз” компани гүйцэтгэж, ажлын явц 84 хувьтай байна.

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт Хүннү хотыг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн Монгол Улсын тээвэр логистикийн гол төв байхаар төлөвлөж, цаашид Зүүн Хойд Азийн агаарын зорчигч тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.. Хүннү хот байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд Хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр логистикийн төв байгуулж, Монгол Улсын эдийн засгийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Монгол Улсын Их хурлын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, улмаар нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан.  Хүннү хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцид орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт бүрдүүлэх үүрэгтэй байх ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 32 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 34 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 35 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 37 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 39 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 40 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 42 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 42 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 20 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 21 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 23 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 25 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 27 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 30 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 34 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 38 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 40 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 43 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 16 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 18 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top