x

Сирид шинэ парламент, шинэ найдвар төрөв

Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгуулийг ням гарагт зохион байгуулжээ. 

Энэ удаагийн сонгууль нь парламентын 210 гишүүнийг сонгох шууд бус сонгууль байсан бөгөөд тэдний 70-ыг нь тус улсын түр Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа томилсон байна. Харин шилжилтийн засгийн газраас сонгогдсон сонгуулийн байгууллагын гишүүд үлдсэн 140 гишүүнийг сонгожээ.

Шилжилтийн засгийн газрын албан тушаалтнууд бүх нийтийн санал хураалт явуулах боломжгүй гэж үзсэн байна. Тус улсад 10 гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны нөлөөгөөр сонгогчдын бүртгэлийг үнэн зөв бүрдүүлэх нь хэцүү байсан гэж тэд мэдэгджээ. Улмаар сонгуулийн зохион байгуулалт шүүмжлэл дагуулсан байна. 

Аюулгүй байдлын үүднээс зарим газарт санал хураалтыг хойшлуулжээ. Үүнд курдүүдийн хяналтад байдаг зүүн хойд хэсэг болон өмнөд хэсгийн нутаг дэвсгэрүүд багтсан байна. Эдгээр нутагт оны долоодугаар сард Бедуин овог аймгийнхан болон шашны цөөнх друзуудын хооронд хүний амь эрсэдсэн мөргөлдөөн болжээ. 

Улс орныг нь иргэний дайны үр дагавраас сэргээн босгоход хөрөнгө оруулна гэж Сирийн иргэд найдаж байна. Барууны болон бусад улс орон Б.Асадыг засгийн эрхэнд байх үед тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахаар ажиллаж байгаа юм. Гэвч сиричүүд дотооддоо эвлэрэх зэрэг олон сорилтыг даван туулах ёстой. Сонгуулийн дараа тус улсын байдал тогтвортой байх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. 

Сирийн нийслэл Дамаск хотын иргэд сонгуулийн талаар өөр өөр үзэл бодолтой байгаагаа илэрхийлжээ. 30 гаруй насны нэгэн иргэн хэлэхдээ, сонгууль явуулах нь сайн хэрэг гэдгийг онцлоод, нэр дэвшигчид маш сайн мэдлэг боловсролтой, ард түмнийхээ дуу хоолойг парламентад илэрхийлэх чадвартай байх болно гэжээ. Харин өөр нэгэн эмэгтэйн хувьд, парламент ард түмнийг төлөөлөх ёстой, ард иргэд ирэх жилүүдэд саналаа өгөх ёстой хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Airbus” нисэх онгоцны нийлүүлэлтээр “Boeing”-ийг гүйцжээ 25 мин 2025 онд улсын хэмжээнд 14 мянга гаруй удаа газар хөдөлжээ 26 мин Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний амь нас үрэгджээ 2 цаг 16 мин Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд ярилцав 2 цаг 26 мин Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 260 гадаад иргэнийг албадан гаргалаа 2 цаг 28 мин “Эрдэнэс Монгол” нэгдэл Хархорум хотын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлнэ 2 цаг 29 мин Баянхошуу, Шархад дэд төвд 220 айлын орон сууц ашиглалтад орлоо 2 цаг 30 мин ОБЕГ, Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов 2 цаг 32 мин “Тавантолгой–Гашуунсухайт” төмөр замын төслийн гэрээнүүдийг ил болголоо 2 цаг 37 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймгийн эмч нартай хамтарч, осолдсон иргэний амь насыг аварлаа 4 цаг 14 мин АНУ Израил руу 200 орчим цэргийг илгээхээр төлөвлөж байна 4 цаг 16 мин Филиппинд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа цунамийн түгшүүр зарлалаа 4 цаг 18 мин Өнөөдөр “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр” тохиож байна 4 цаг 20 мин Хагас коксон түлшийг ус, чийгнээс хамгаалсан хуурай газар хадгалахыг анхаарууллаа 4 цаг 21 мин Найрамдал–5 шар чиглэлийн автобусны замнал шинэчлэгдэж, 8 зогсоол шинээр байгуулав 4 цаг 24 мин Мөнгөний үнэ 45 жилийн дараа анх удаа 50 ам.доллароос давлаа 4 цаг 38 мин “Алтан цом”-ын барилдаанд 80 шилдэг бөх зодоглоно 4 цаг 46 мин Израил гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд барьцааны хүмүүсийг суллахаар тохиролцжээ 5 цаг 52 мин Автомашины импорт 2024 онтой харьцуулахад 20 орчим хувиар буурлаа 5 цаг 54 мин Дүүжин замын тээврийн төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цаг 57 мин
iИх уншсан
Нүүрсчиддээ барьцаалагдсан парламентыг тараахаас өөр зам үлд... ​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Солийн Данзан (2) Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу Он гарсаар 690 мянган жуулчин Монголд иржээ Мароккод болсон жагсаалын үеэр 3 хүн амиа алдав “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Хагас коксон шахмал түлш баталгаажиж, гэрчилгээтэй боллоо Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл 95... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару...
Top