Монгол Улс энэ оны эхний 9 сард импортоор 8.53 тэрбум ам.долларын бараа, түүхий эд хилээр оруулсан байна.
Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 74.4 сая ам.доллароор буюу 0.9 хувиар багассаныг Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Дээрх хугацаанд суудлын болон ачааны авто машины импорт багассан байна. Тухайлбал, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад суудлын 77.992 ш автомашин импортолсон нь 16.7 хувь, ачааны 17.316 ш автомашин хилээр оруулсан нь 22.1 хувиар багассан үзүүлэлт аж.
Харин авто бензинийг энэ оны эхний 9 сард 625 мянган тонноор импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувь багассан бол дизелийн түлш 1.36 сая тонн хүрч 10.5 хувиар нэмэгджээ.