x

“Тавантолгой–Гашуунсухайт” төмөр замын төслийн гэрээнүүдийг ил болголоо

“Тавантолгой–Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийн гэрээнүүдийг олон нийтэд нээлттэй болгож, холбогдох бүх мэдээллийг ил тод байлгахаар болсон талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас мэдээллээ.

Тус төмөр замын төслийг анх 2012 онд эхлүүлсэн бөгөөд далангийн ажлыг хийсний дараа хоёр жилийн хугацаанд зогссон байдаг. Харин 2019 оноос “Бодь Интернэйшнл” компани гүйцэтгэгчээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлэгчээр, “Тавантолгой төмөр зам” компани захиалагчаар ажиллаж эхэлсэн юм.

Энэ хүрээнд байгуулсан оптик гэрээг нууцын зэрэглэлд хамааруулсан байсан ч, одоо тус гэрээнүүдийг нээлттэй болгож, иргэд, судлаачид үзэх боломжийг бүрдүүлжээ. Мөн төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Монголын төрийн байгууллагууд болон Хятадын талын холбогдох яам, албан тушаалтнуудын хооронд солилцсон албан бичиг, мэдээллийг ил болгох шийдвэр гаргасан байна.

Ил тод байдлыг хангах энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамдад хадгалагдаж буй холбогдох баримтуудыг нийтэд нээлттэй болгох үүрэг өгчээ.

Нууцаас гаргасан гэрээнүүдээс нүүрсний үнийг тонн тутамд 60 ам.доллараар тооцох заалт хамгийн их анхаарал татаж байна. Судлаачдын үзэж буйгаар энэхүү үнэлгээ нь тухайн үеийн зах зээлийн ханшнаас доогуур байсан бөгөөд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг нүүрсээр төлөх нөхцөл эдийн засгийн хувьд ашиггүй байжээ.

Төслийн тууш хэсгийг 2022 онд ашиглалтад оруулсан ч өнөөг хүртэл Хятадын төмөр замын сүлжээтэй холбох ажил бүрэн хийгдээгүй байна. Үүнийг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийг дахин “Эрдэнэс Тавантолгой” компани гаргахаар болсон талаар мэдээлэв.

Иргэд болон сонирхогч талууд ЭТТ компанийн “ettd.mn” цахим хуудсаар орж, нууцаас гаргасан гэрээнүүдтэй нэг бүрчлэн танилцах боломжтой болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 3 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 1 цаг 20 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 1 цаг 24 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цаг 26 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 1 цаг 27 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 1 цаг 29 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 1 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 33 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 1 цаг 33 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 15 цаг 53 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 4 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 9 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 27 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 16 цаг 30 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 16 цаг 30 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 16 цаг 31 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 16 цаг 32 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 16 цаг 33 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 16 цаг 36 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 16 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top