x

Трамп Үндэсний гвардийн 300 цэргийг Чикаго хот руу илгээнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэмт хэрэгтэй тэмцэхэд туслах зорилгоор Үндэсний гвардийн 300 цэргийг Иллинойс муж улсын Чикаго хот руу илгээх тушаал өгсөн тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Эбигейл Жексон мэдээлжээ.

"Амбан захирагч Жей Роберт Притцкер /Арчилсан намын гишүүн/ зэрэг муж улсын удирдагчид таслан зогсоохоос татгалзаж буй эмх замбараагүй байдал, хууль бус үйлдлүүд үргэлжилж буйтай холбоотойгоор Ерөнхийлөгч Трамп холбооны засгийн газрын алба хаагчид, өмч хөрөнгийг хамгаалахын тулд Үндэсний гвардийн 300 цэргийг илгээхийг зөвшөөрлөө" гэж тэрбээр мэдэгдээд “Ерөнхийлөгч Трамп Америкийн хотуудыг сүйрүүлж буй хууль бус үйлдлийг нүдэн балай чихэн дүлий мэт өнгөрөөхгүй” гэж нэмж хэлсэн байна. 

Өмнө нь Дотоод аюулгүй байдлын яамны төлөөлөгч Триша Маклафлин мэдээлэхдээ, Чикаго хотод хууль бус цагаачдын эсрэг явуулсан ажиллагааны үеэр АНУ-ын хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд зэвсэглэсэн этгээдүүдийн довтолгоонд өртөж, гал нээхээс аргагүйд хүрсэн гэжээ. Яамны төлөөлөгч мөн Чикаго хотын цагдаа нар холбооны байгууллагуудын албан хаагчдад туслахаас татгалзаж байна гэж мэдэгджээ. 

Д.Трамп Чикаго хотод Үндэсний гвардийн цэргүүдийг оруулж, эмх журмыг тогтоохооор төлөвлөж байна гэж хэвлэлүүд мэдээлсний дараа АНУ-ын хил, гаалийн албаны хүчнийхэн Чикаго хотод ирсэн байна. 

Есдүгээр сарын 27-нд Трамп Пентагоны тэргүүн Пит Хэгсетэд Орегон муж улсын Портлэнд хотыг болон Цагаачлал, гаалийн албаны (ICE) объектуудыг "Антифа" хөдөлгөөнөөс хамгаалах цэрэг оруулах үүрэг өгснөө мэдэгджээ. Тэрбээр өмнө нь "Антифа" хөдөлгөөнийг террорист байгууллага гэж зарлаж, уг хотыг "дайнд сүйдсэн" гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Airbus” нисэх онгоцны нийлүүлэлтээр “Boeing”-ийг гүйцжээ 32 мин 2025 онд улсын хэмжээнд 14 мянга гаруй удаа газар хөдөлжээ 34 мин Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний амь нас үрэгджээ 2 цаг 24 мин Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд ярилцав 2 цаг 33 мин Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 260 гадаад иргэнийг албадан гаргалаа 2 цаг 35 мин “Эрдэнэс Монгол” нэгдэл Хархорум хотын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлнэ 2 цаг 36 мин Баянхошуу, Шархад дэд төвд 220 айлын орон сууц ашиглалтад орлоо 2 цаг 38 мин ОБЕГ, Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов 2 цаг 39 мин “Тавантолгой–Гашуунсухайт” төмөр замын төслийн гэрээнүүдийг ил болголоо 2 цаг 44 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймгийн эмч нартай хамтарч, осолдсон иргэний амь насыг аварлаа 4 цаг 21 мин АНУ Израил руу 200 орчим цэргийг илгээхээр төлөвлөж байна 4 цаг 24 мин Филиппинд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа цунамийн түгшүүр зарлалаа 4 цаг 25 мин Өнөөдөр “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр” тохиож байна 4 цаг 27 мин Хагас коксон түлшийг ус, чийгнээс хамгаалсан хуурай газар хадгалахыг анхаарууллаа 4 цаг 28 мин Найрамдал–5 шар чиглэлийн автобусны замнал шинэчлэгдэж, 8 зогсоол шинээр байгуулав 4 цаг 31 мин Мөнгөний үнэ 45 жилийн дараа анх удаа 50 ам.доллароос давлаа 4 цаг 46 мин “Алтан цом”-ын барилдаанд 80 шилдэг бөх зодоглоно 4 цаг 54 мин Израил гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд барьцааны хүмүүсийг суллахаар тохиролцжээ 5 цаг 59 мин Автомашины импорт 2024 онтой харьцуулахад 20 орчим хувиар буурлаа 6 цаг 1 мин Дүүжин замын тээврийн төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 4 мин
iИх уншсан
Нүүрсчиддээ барьцаалагдсан парламентыг тараахаас өөр зам үлд... ​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Солийн Данзан (2) Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу Он гарсаар 690 мянган жуулчин Монголд иржээ Мароккод болсон жагсаалын үеэр 3 хүн амиа алдав “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Хагас коксон шахмал түлш баталгаажиж, гэрчилгээтэй боллоо Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл 95... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару...
Top