x

Гэр бүлээрээ боловсролын салбарт ажилладаг 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

Дэлхийн багш нарын баярын 31 дэх өдөр, Монголын багш нарын баярын 59 дэх өдрийг тохиолдуулан “Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр нийслэлийн шилдэг багш, ажилчдыг шагнаж урамшууллаа.

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн нийт 1000 орчим байгууллагад 43.000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Нийт багш, ажилтнуудын 1000 орчим нь боловсролын салбарт гэр бүлээрээ ажилладаг. Нийслэлээс эдгээр гэр бүлийн 40 гаруйд түрээслээд өмчлөх орон сууц олгоод байсан. Энэ удаа мөн 8 гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууц олголоо.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Өнөөдөр нийслэлээс боловсролын салбарт барьж буй бодлогын хүрээнд амжилттай ажиллаж буй багш нарыг урамшууллаа. Багш нарын нийгмийн баталгааг дэмжих үүднээс өнөөдөр найман багш гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууцны эрх олголоо. Ингэснээр 50 багш гэр бүл орон сууцтай болж байна. Мөн тэгш хамруулан сургах чиглэлээр хамгийн сайн менежменттэй ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, хамгийн сайн зөвлөх багш, цахим сургалтын платформыг амжилттай хэрэгжүүлж буй багш нарыг шалгаруулж урамшууллаа” гэв.

НЕБ-ын 9 дүгээр сургуулийн бага ангийн багш Л.Сайнсанаагийн гэр бүл “Миний хувьд 11 дэх жилдээ багшаар ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь миний ээж. Ээж маань боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж, тэтгэвэртээ суусан ч одоо хүртэл ажиллаж байгаа бага ангийн багш. Мөн эхнэр маань Хөгжил сургуулийн Англи хэлний багшаар ажилладаг бөгөөд 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай ам бүл хоёр ихэр хүү, хоёр ихэр охинтой. Боловсролын байгууллагад тасралтгүй 10 гаруй жил ажилласны хөдөлмөрийг үнэлж, манай гэр бүлийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны эрхээр шагнасанд баяртай байна” гэв.

НЕБ-ын 115 дугаар сургуулийн сургалтын менежер С.Эрдэнэсүх “Дадлагын багш ирж, хичээл заахад тэр багш надад маш их таалагдаж, ойр дотно санагдсан. Багш маань олон зүйл зааж сургасан учраас багшийн мэргэжлийг сонгож, ийнхүү 18 дахь жилдээ ажиллаж байна. Миний эхнэр НЕБ-ын 102 дугаар сургуулийн гадаад хэлний багш бөгөөд боловсролын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Гэр бүлээрээ багш байх нь сайхан ч бас хэцүү үе бий. Гэхдээ бид багш мэргэжлээрээ хайртай. Энэ мэргэжлээр ажиллаж байгаа хэзээ ч харамсаж байгаагүй. Өнөөдөр түрээслээд өмчлөх байрны эзэн болсонд баяртай байна. Энэ шагнал олон залуу багш гэр бүлийг дэмжсэн, нүдээ олсон шагнал байна. Нийт багш нартаа Монголын багш нарын 59 дэх өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг сурган хүмүүжүүлж буй агуу үйлстнүүд. Өөрсдийн мэргэжлээрээ үргэлж бахархаж яваарай” гэлээ.

img

Тийм

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jane Suza (84.17.50.167)
    BEST BITCOIN RECOVERY EXPERT THE HACK ANGELS Contact THE HACK ANGELS. If you have lost money to scam. There are a lot of untrue recommendations and it's hard to tell who is legit. But I am sure of THE HACK ANGELS and the team they will surely help you out. Took me a long time to locate them. They approach each case with precision and adaptability, always focused on delivering results. If you are facing fraud, scams, or other crypto-related challenges, contact a professional like THE HACK ANGELS before the trial runs out. They help clients reclaim what is rightfully theirs. CONTACT INFORMATION VIA: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320 They did more than retrieve my Bitcoin; they gave me back my future.
    2025 оны 10 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шим И Соб: Эрүүл, аз жаргалтай хөгшрөхийн тулд хоббитой болж, утга учиртай зүйлд тэмүүлээрэй гэж Монголын ахмадуудад хэлье 16 цаг 49 мин Гэр бүлээрээ боловсролын салбарт ажилладаг 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо 17 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 18 цаг 25 мин Лаос улс хилээр нэвтрэх шинэ цахим маягтыг хэрэглээндээ нэвтрүүлжээ Уржигдар 19 цаг 22 мин Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 3-5 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 15 мин Эрдэнэс Монгол: Бортээгийн уурхайд олборлолт хийгээгүй Уржигдар 18 цаг 59 мин МАН-ын хагарал Монгол төрийн хугарал боллоо Уржигдар 18 цаг 40 мин “Оргил стар”–Зайсангийн гүүр чиглэлийн 550 м явган хүний зам өргөтгөн шинэчлэгдлээ Уржигдар 17 цаг 45 мин Он гарсаар 690 мянган жуулчин Монголд иржээ Уржигдар 17 цаг 44 мин Мароккод болсон жагсаалын үеэр 3 хүн амиа алдав Уржигдар 17 цаг 42 мин Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл 95% биелэлттэй Уржигдар 17 цаг 39 мин Хагас коксон шахмал түлш баталгаажиж, гэрчилгээтэй боллоо Уржигдар 17 цаг 37 мин “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ Уржигдар 17 цаг 34 мин Ахмадын тэтгэвэр, зээлийн нөхцөлийг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна Уржигдар 15 цаг 20 мин Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийжээ Уржигдар 15 цаг 16 мин Их Британид террорист халдлага гарч, 2 хүн амь үрэгджээ Уржигдар 15 цаг 16 мин Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд “Бид өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгуулж байна Уржигдар 15 цаг 14 мин Спорт, амралт, тоглоомын талбай бүхий “Баянхошуу” цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орно Уржигдар 15 цаг 10 мин ТЭЦ-5 ашиглалтад орсноор нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулна Уржигдар 15 цаг 06 мин Азийн үнэтэй компаниудын жагсаалтыг технологийн аваргууд манлайлж байна Уржигдар 15 цаг 06 мин
iИх уншсан
Нэг нэр дэвшигчтэй, нэг ялагчтай сонгууль Солийн Данзан АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв болсон... О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Их хагарал Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг хуультай болгоно С.Энхтөр: МАН даргынхаа асуудлаар хямарч байгаа нь олон нийт... Б.Пунсалмаа: Цаг хугацааны хайчинд шахагдаж байна гээд төсви... Монголын цахим боломж Хямд, чанартай мах малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч бай... Хонь хариулж явсан хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгт бүх на... Вьетнамд хар салхины уршгаар олон хүн амь үрэгдэж, их хэмжээ... Алдарт “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэн “Милан”, “Интер”-ийн өм... Содура киноны зураг авалт хийгдсэн Хүнхэр тайгад аялагчид ол... Мароккод болсон жагсаалын үеэр 3 хүн амиа алдав Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийг ш... Иргэдэд 24/7 зөвлөгөө өгөх хиймэл оюунт чатбот ажиллаж эхэлл... Гадаад үгийг олон янзаар бичих асуудлыг шийдвэрлэхээр хэлэлц... 2026 онд Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдаж, 49 шүү... Он гарсаар 690 мянган жуулчин Монголд иржээ
Top