x

Ховд аймаг дотоодын хэрэгцээг хангах цагаан будааны тариалалтыг хөгжүүлэхээр зорьж байна

Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар цагаан будаа тариалах боломжтой цөөн аймгуудын нэг бол Ховд аймаг.  

Энэ жил Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтаар тутарга буюу цагаан будаа тариалжээ. Үүнээс 0.3 га талбай нь үр үржүүлгийн талбай юм. 

Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, хамгийн хүйтэн нөхцөлд ургуулдаг үр, сортуудыг ийнхүү туршиж, нутагшуулахаар зорьж буй.

Уг ажлыг "Gimex” ХХК сүүлийн жилүүдэд орон нутагт туршилтаар хэрэгжүүлж байгаа юм. 

Энэ жилийн тухайд БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөр “Копиа Монгол” төвтэй хамтран Булган суманд тариалсан тутарга амжилттай ургажээ. Туршилтын талбайн нэг га-гаас 6-8 тонн цагаан будаа хураан авахаар урьдчилан тооцоолж байна. 

2-3 өдрийн өмнө ургац хураалтын ажил эхэлсэн бөгөөд одоогоор стандартын дагуу тайралт хийж,  хатааж байна. 

Зарим тeхник, тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаас ургац хураалтын ажил удаашрах төлөвтэй байгаа юм. 

Цагаан будаа тариалахад усан хангамж, дулааны баланс хангалттай байх нь чухал. 

Цаашид услалтын системийг өргөжүүлэх замаар хиймэл нуур цөөрөм, ойн зурвас зэргийг байгуулж, эко систем, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломжтой. Мөн орон нутагт цагаан будаа тариалснаар дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийг эрүүл баталгаат хүнсээр хангах давуу талтай. 

Орон нутагт цагаан будаа тариалах, чанартай үр сортыг нутагшуулах туршилт, холбогдох судалгааны ажил цаашид үe шаттай үргэлжилнэ. 

Цагаан будаа тариалалтыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд орон нутгаас, төрөөс бодит дэмжлэг үзүүлбэл илүү үр дүнтэй байх боломжтой гэж "Gimex" ХХК-ийн захирал Ж.Ганхуяг ярилаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөнд согтуугаар мотоцикл жолоодсон 988 жолоочид арга хэмжээ авлаа 1 цаг 29 мин Шөнийн тээврийн ШҮ:2, ШҮ:4 чиглэл түр өөрчлөгдөнө 1 цаг 30 мин Ч:71А чиглэлд 3 автобус нэмэгдэж, нийт 6 болжээ 1 цаг 32 мин Цагдаагийн газрын залилангаас сэргийлэх зөвлөмж 1 цаг 32 мин “Дүүжин тээврийн төсөл” өндөр чанартай материал, Францын технологиор хийгдэж байна 1 цаг 33 мин Мюнхен дэх нислэгүүд сааталд орж, 3000 зорчигч гацлаа 1 цаг 35 мин Соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх аяныг орон даяар өрнүүлж байна 1 цаг 38 мин Ховд аймаг дотоодын хэрэгцээг хангах цагаан будааны тариалалтыг хөгжүүлэхээр зорьж байна 1 цаг 39 мин 8565 өрхийн орон сууцтай “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эрчимжлээ 1 цаг 43 мин “OpenAI” дэлхийн хамгийн үнэ цэнтэй гарааны компани боллоо 1 цаг 44 мин Иргэд сайн дураараа томуугийн дархлаажуулалтад хамрагдах боломжтой 3 цаг 3 мин Монгол, Уругвайн улс төрийн зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 5 мин Монгол, Иран хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 6 мин “Амьдралыг тэтгэгч O2” модерн балет дахин тайзнаа 3 цаг 8 мин Дэлхийн 100 гаруй оронд багш нарын өдөр тохиож байна 3 цаг 10 мин “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” нөлөөллийн аян орон даяар эхэллээ 3 цаг 14 мин 45 улсын удирдагч Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 3 цаг 16 мин Монголын цахим боломж 3 цаг 18 мин Улирлын сүүлчийн өдөр Tether $1 тэрбумаар биткоин худалдан авав 3 цаг 19 мин Б.Пунсалмаа: Цаг хугацааны хайчинд шахагдаж байна гээд төсвийг хуудуутай баталж болохгүй 3 цаг 25 мин
iИх уншсан
Нэг нэр дэвшигчтэй, нэг ялагчтай сонгууль Солийн Данзан АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв болсон... О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Их хагарал Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр... Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг хуультай болгоно С.Энхтөр: МАН даргынхаа асуудлаар хямарч байгаа нь олон нийт... Б.Пунсалмаа: Цаг хугацааны хайчинд шахагдаж байна гээд төсви... Монголын цахим боломж Айдсыг удирддаг тархины нууц Хямд, чанартай мах малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч бай... Хонь хариулж явсан хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгт бүх на... Вьетнамд хар салхины уршгаар олон хүн амь үрэгдэж, их хэмжээ... Алдарт “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэн “Милан”, “Интер”-ийн өм... Баруунтуруунд үр тарианы шинэ агуулах барих ажил эхэллээ Содура киноны зураг авалт хийгдсэн Хүнхэр тайгад аялагчид ол... Иргэдэд 24/7 зөвлөгөө өгөх хиймэл оюунт чатбот ажиллаж эхэлл... 2026 онд Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулагдаж, 49 шүү... Гадаад үгийг олон янзаар бичих асуудлыг шийдвэрлэхээр хэлэлц...
Top