x

Замын хөдөлгөөнд согтуугаар мотоцикл жолоодсон 988 жолоочид арга хэмжээ авлаа

Зам, тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Эрүүл аюулгүй аялал” аяныг 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрөөс 2025 оны есдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгууллаа.

Тодруулбал, Зам, тээврийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч даргын 2025 оны зургадугаар сарын 04-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албатай хамтран боловсруулж, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, холбогдох газруудад хүргүүлж, биелэлт, үр дүнг тооцон ажиллаж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  1. Олон улс, улсын чанартай авто замд байрлуулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр авто замын арчлалт хариуцсан байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих,
  2. 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн зам хариуцсан байгууллагуудтай нийт 2 удаагийн хамтарсан үзлэг хийж, 70,438 мянган м.куб хатуу хучилттай авто замын эвдрэлийг тогтоож, 1213 тэмдэг солих, 803 тэмдгийг засварлах, 151 тэмдэг шинээр байрлуулах, 475,841 урт хэвтээ тэмдэглэл тодруулах шаардлагатай судалгааг гаргасан,
  3. Тухайн авто замын хариуцан ажилладаг аж ахуйн нэгж байгууллагад нийт 59 удаагийн албан мэдэгдэл, 24 зөвлөмжийг хүргүүлж, биелэлт үр дүнг тооцон, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан,
  4. Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж хэрэглээгүй зөрчилтэй 232 тээврийн хэрэгслийн жолоочид 2,320,000 төгрөг, улсын бүртгэлийн дугааргүй мотоциклоор замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 1,661 тээврийн хэрэгслийн жолоочид 41,525,000 төгрөг, ашиглахыг хориглосон бүрэн бус мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 7,392 тээврийн хэрэгслийн жолоочид 147,840,000 төгрөг, замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан зөрчилтэй 15 тээврийн хэрэгслийн жолоочид 300,000 төгрөг, согтуурсан, мансуурсан үедээ мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 988 тээврийн хэрэгслийн жолоочид тус тус торгуулийн арга хэмжээг оногдуулж ажилласан байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 14 цаг 1 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 14 цаг 12 мин Луврын музей хаалттай хэвээр байна 14 цаг 17 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 14 цаг 35 мин С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат компани болгоно 14 цаг 38 мин ЗГ: 120 ортой Зүрх судасны үндэсний төв барина 14 цаг 39 мин Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна 14 цаг 39 мин Төв талбайд шинэ жилийн мөсөн хотхон сүндэрлэж байна 14 цаг 40 мин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 төвд нэгтгэлээ 14 цаг 41 мин Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 14 цаг 44 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 15 цаг 2 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 15 цаг 3 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 15 цаг 4 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 15 цаг 5 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 15 цаг 6 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 15 цаг 8 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 15 цаг 9 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 15 цаг 10 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 15 цаг 11 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 15 цаг 47 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top