x

Монгол оюутнуудад Сөүл хотын их сургуулиудын тэтгэлгийн боломж нээгдлээ

Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Энэ хүрээнд НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Б.Солонго, Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа нар БНСУ-ын Сөүл хотын Захиргааны албан төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд чадварлаг хүний нөөц бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор боловсролын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Энэ удаад та бүхэн “Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн зохион байгуулахаар ирсэнд бид баяртай байна. Та бүхний зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд монголын олон оюутан оролцож, танай улсад суралцан мэдлэг боловсролоо дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашид чадварлаг боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор боловсролын чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.

Харин БНСУ-ын Сөүл хотын Захиргааны Гадаад харилцаа, хотын хөгжлийн бодлогын газрын ерөнхий захирал Ким Су Деок “Энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 20, 21-нд “Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэнг Blue Sky-д зохион байгуулна. Уг арга хэмжээнд манай улсын 16 их, дээд сургуулийн төлөөлөгч оролцон, тус бүр тэтгэлгийн мэдээлэл болон гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрөө танилцуулж, оролцогчдод зөвлөгөө өгөх юм. Тодруулбал, манай улсаас байгалийн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг горилохоор төлөвлөж буй оюутнуудад илүүтэй тэтгэлэг олгох бодлогыг баримталж байгааг дуулгахад таатай байна. Мөн талуудын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор 3-5 сарын богино хугацааны чадавхжуулах сургалт болон магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн. Цаашлаад бидний хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар, Сөүл хотуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт найдаж байна” гэсэн юм.

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Б.Солонго “Хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хот хоорондын харилцаа болон соёлын солилцоо чухал байдаг. Тиймдээ ч 2015 онд Улаанбаатар, Сөүл хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд талууд “Хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулж, “Улаанбаатарын өдрүүд”, “Сөүлийн өдрүүд” соёлын арга хэмжээг тус тус тогтмол зохион байгуулж ирсэн. Мөн “Солонгосын соёлын өдөр” арга хэмжээг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг. Цаашид ч бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 40 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 1 цаг 4 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 1 цаг 20 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 1 цаг 23 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 1 цаг 24 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 2 цаг 3 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 2 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 58 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 15 цаг 2 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 16 цаг 35 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 16 цаг 39 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 16 цаг 41 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 16 цаг 42 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 16 цаг 42 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 16 цаг 45 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 16 цаг 48 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 16 цаг 50 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 16 цаг 52 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 16 цаг 53 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 18 цаг 27 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top