x

Австрали улс хүлэмжийн хийн ялгарлыг 62-70 хувиар бууруулах амлалт өглөө

Австралийн Холбооны Улс ирэх 10 жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг 2005 оны түвшнээс 62-70 хувиар бууруулна гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.

Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн улс бүр 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хувь хэмжээ, түүнд хэрхэн хүрэх талаарх нарийвчилсан төлөвлөгөөгөө НҮБ-д танилцуулах ёстой юм.

“Бид шинжлэх ухааныг салбарын дүгнэлтийг сонсож, Австралийн үндэсний ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргадаг” гэж Ерөнхий сайд Энтони Албанезе дээрх зорилтыг танилцуулах үеэрээ хэлжээ. Энэхүү шинэ зорилт нь Канад болон хөрш Шинэ Зеландын зорилтоос дээгүүр байгаа боловч Их Британийнхаас доогуур байгаа юм.

Дэлхий даяар хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж байгаа учраас Парисын хэлэлцээрээр тохиролцсоны дагуу дэлхийн дулаарлыг тогтоон барихын тулд 2030 он гэхэд хийн ялгарлыг ойролцоогоор хоёр дахин бууруулах шаардлагатай байгаа юм. Австралийн эрх баригчид өмнө нь мэдэгдэхдээ, 2030 он гэхэд хүлэмжийн хийг 2005 оны түвшнээс 43 хувиар бууруулахаа амласан байна.

Улс орнууд энэ оны эхээр шинэчилсэн зорилтоо ирүүлэх ёстой байсан боловч Парисын хэлэлцээрт нэгдсэн 200 орчим улсаас ердөө 10 нь хугацаандаа ирүүлсэн гэж НҮБ-ын мэдээллийн санд дурджээ. Улс орнуудын 2030 он гэхэд хүрэхээр дэвшүүлсэн өмнөх зорилтуудад үндэслэн тооцоолбол энэ зуунд манай гараг Цельсийн 2.9 хэмээр дулаарах төлөвтэй байгааг Уур амьсгалын өөрчлөлт судлалын газраас өмнө нь анхааруулсан юм.

Агаарын хэм нэмэгдэж байгаа нь 27 сая гаруй хүн амтай Австралид үлэмж ихээр нөлөөлнө гэсэн уур амьсгалын эрсдэлийн үнэлгээг энэ долоо хоногт гаргасны дараа тус улсын эрх баригчид дээрх мэдэгдлийг хийжээ. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй далайн түвшин дээшилж, үерийн гамшиг нүүрлэснээр 2050 он гэхэд нэг сая гаруй австраличуудын гэр орон, амьжиргаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулсан юм.

Тус улс нарны эрчим хүч, салхин цахилгаан үүсгүүр, ногоон үйлдвэрлэлд олон тэрбумыг зарцуулж, улс орноо сэргээгдэх эрчим хүчний супер гүрэн болгохоо амласан билээ. Гэвч Австралийн энэхүү амбиц нь олборлодог түлшнээс ихээхэн хамааралтай байдалтай нь зөрчилдөж байна.

Австрали улс дэлхийн хамгийн том нүүрс экспортлогчдын нэг хэвээр байгаа бөгөөд нүүрсний салбарт ихээхэн хэмжээний татаас өгсөөр байгаа юм. Тус улс ирэх онд болох НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг далайн түвшин нэмэгдэх аюулд өртөөд буй Номхон далайн арлын хөрш орнуудтайгаа хамтран зохион байгуулах санал тавьсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.85.58)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 19 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.85.58)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 39 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 1 цаг 3 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 1 цаг 20 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 1 цаг 22 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 1 цаг 23 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 2 цаг 2 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 2 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 57 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 15 цаг 1 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 16 цаг 34 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 16 цаг 38 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 16 цаг 40 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 16 цаг 41 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 16 цаг 42 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 16 цаг 45 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 16 цаг 47 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 16 цаг 49 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 16 цаг 51 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 16 цаг 53 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 18 цаг 26 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top