x

Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн

Ус, дулаан, цахилгаан, инженерийн хангамж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 86-100 хувьтай хэрэгжиж байна. Энэ талаар УБЗАА-наас тодрууллаа.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай байна. Дулаан, эрчим хүчний горим ажиллагаа тогтворжиж байна. Нийслэлийн төсвийн болон Засаг даргын нөөц хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 30 засвар шинэчлэлийн ажил хийж, дуусаж байна. Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээ шинэчилсэн. 100 гаруй км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Дулаан хангамжийн 15.6 км гол шугамыг өргөтгөн сольсон. Ингэснээр Зайсан, Баянмонгол хороолол, Төмөр зам, Хотын төв, VI бичил хороолол гээд дулаан дутагдалтай байсан хэсгүүдийн дулаан хангамж сайжирч байна. Жилд 20 орчим км автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажил хийдэг. Ирэх жилээс зам дагуу ус тогтдоггүй болно” гэв.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ сарын 6-ны өдрөөс бага хэмжээний цас орох мэдээг УЦУОШГ-аас ирүүлээд байна. Өнөөдрийн байдлаар зам, талбайн цэвэрлэгээтэй холбоотой өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд орсон цаснаар 680 орчим тонн давс, 230 орчим тонн бодис, 30 тонн хайрга дайргыг зарцуулсан. Харин одоо 7100 тонн давс, 7556 тонн бодис, 1373 шоо метр хайрга, дайргын нөөцтэй байна. Бид энэ жил парк шинэчлэлийг эрчимтэй хийж, 250 орчим машин техникийг авсан. Үүнд, зам, талбайн шүүртэй машин, цас хусдаг машин, вакум үлээгч, угаагч зэрэг тоног төхөөрөмжүүдийг аваад байна. Ирэх жил эдгээр төхөөрөмжийн тоноглолуудыг авч, илүү олон үйлдлээр ажиллуулна. Парк шинэчлэлээр олгосон тоног төхөөрөмжийнхөө эргэн төлөлтөөр төвлөрсөн төсвөөр гар багажуудыг авахаар төлөвлөж байна. Бид дүүргүүдээс ирж буй тоног төхөөрөмжийн хүсэлтүүдийг эрэмбэлж, худалдаж авахаар төлөвлөж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 4 цаг 24 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 4 цаг 29 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 4 цаг 30 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 4 цаг 31 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 4 цаг 32 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 4 цаг 35 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 4 цаг 37 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 4 цаг 40 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 4 цаг 41 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 4 цаг 43 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 5 цаг 53 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 6 цаг 17 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 6 цаг 58 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 6 цаг 58 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 7 цаг 0 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 7 цаг 54 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 8 цаг 12 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 8 цаг 12 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 8 цаг 14 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 8 цаг 15 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл...
Top