x

Умард Солонгосын 260 хүний баг Азийн наадамд оролцоно

Японд ирэх онд болох Азийн наадамд 260 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багаа илгээхээр төлөвлөж байгаагаа Умард Солонгосын тал мэдэгдсэн тухай энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ. 

Ирэх оны есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний хооронд Аичи муж болон Нагоя хотод болох Азийн наадмыг зохион байгуулах хороонд Умардын талаас хүргүүлсэн мэдэгдэлд дурдсанаар, багийн бүрэлдэхүүнд хөл бөмбөг зэрэг 17 төрөлд өрсөлдөх 150 орчим тамирчин багтсан байна. 

Умард Солонгостой дипломат харилцаа тогтоогоогүй байгаа Япон улс удаа дараа баллистик пуужин харваж буй Умард Солонгосын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг ерөнхийд нь хориглож байгаа тул дээрх мэдэгдэлд ямар хариу өгөхөө нухацтай хэлэлцэх ажээ.

Япон улс 2024 оны 2, 3 дугаар сард Умард Солонгосын олон арван тамирчныг хөл бөмбөгийн тэмцээнд оролцохыг зөвшөөрч, спортын тэмцээн уралдаанд оролцох нь хориг арга хэмжээнд хамаарахгүй гэдгийг онцолж байв.

“COVID-19” цар тахлын үед хилийн хяналтаа чангатгасан Умард Солонгосын тал 2021 онд болсон Токиогийн Олимпын наадамд баг тамирчдаа илгээгээгүй юм. Харин 2023 оны 9-10 дугаар сарын хооронд БНХАУ-ын Ханжөү хотод болсон Азийн наадам, 2024 онд Парист болсон зуны Олимпод тамирчдаа илгээсэн билээ.

Дөрвөн жил тутамд зохиогддог Азийн наадам 1994 онд Хирошима хотод болсноос хойш гурав дахь удаагаа Японд болох гэж байна. Умард солонгосчууд 1994 оны наадамд тамирчдаа оролцуулаагүй бол 2017 онд Японы хойд нутгийн Саппоро хотноо болсон Азийн өвлийн наадамд тус улсын долоон тамирчин оролцож байв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 37 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 1 цаг 1 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 1 цаг 18 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 1 цаг 20 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 1 цаг 22 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 2 цаг 0 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 2 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 55 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 14 цаг 59 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 16 цаг 32 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 16 цаг 37 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 16 цаг 38 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 16 цаг 39 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 16 цаг 40 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 16 цаг 43 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 16 цаг 45 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 16 цаг 47 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 16 цаг 49 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 16 цаг 51 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 18 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top