x

БНХАУ, АНУ-ын удирдагчид Өмнөд Солонгост уулзана

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост ирэх сард айлчлах төлөвтэй байна гэж албаны хүмүүс лхагва гарагт мэдэгджээ.

Ши Жиньпиний айлчлалын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хён Бээжинд хийх анхны айлчлалынхаа өмнө мэдэгдсэн байна. 

“Миний ойлгосноор Ши дарга АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост айлчилна. Бид энэ талаар нарийвчилсан хэлэлцээ хийх болно” гэж Чо Хён хэлснийг “Yonhap” агентлаг уламжилжээ.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Хятадын удирдагчийг дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгост айлчлахыг урьсан захидлыг тусгай элчээр дамжуулсан хүргүүлсэн байна. 

АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Кёнжү хотод болно.

Бээжинд хийх Чо Хёны айлчлал нь Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа энэ оны зургаадугаар сарын үүрэгт ажилдаа орсноос хойш БНХАУ-д хийж буй анхны айлчлал болох юм. Хоёр өдрийн айлчлалын үеэр Чо Хён Хятадын эрх баригчидтай худалдааны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх төлөвтэй байна. “Бид хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх, Зүүн Хойд Ази дахь хурцадмал байдлыг намжаах арга замын талаар хэлэлцэх болно” гэж тэрбээр хэлжээ.

Хятад, Өмнөд Солонгос улсууд 1992 оны наймдугаар сард албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 2024 онд 267.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.

АНУ-аас Өмнөд Солонгост суугаа Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Жозеф Юн лхагва гарагт хэлэхдээ, Д.Трамп АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзах төлөвтэй байна гэжээ.

Ли Жэ Мён өнгөрсөн сард Цагаан ордонд зочлох үеэрээ Д.Трампыг АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост айлчлахыг биечлэн урьсан юм. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак хэлэхдээ, Д.Трамп АПЕК-т оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн боловч одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгааг нэмж хэлжээ.

Д.Трамп Өмнөд Солонгосоос нийлүүлэх бараан бүтээгдэхүүнүүдэд ногдуулах татварыг анх зарласан 25 хувиас 15 хувь болгон бууруулсны хариуд Өмнөд Солонгосын тал АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсоны дараа Сөүл “харилцан ашигтай шийдлийг" хэлэлцэхийг эрмэлзэж буй үед энэхүү айлчлал болох гэж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 40 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 1 цаг 4 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 1 цаг 20 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 1 цаг 23 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 1 цаг 24 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 2 цаг 3 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 2 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 58 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 15 цаг 2 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 16 цаг 35 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 16 цаг 39 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 16 цаг 41 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 16 цаг 42 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 16 цаг 42 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 16 цаг 45 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 16 цаг 48 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 16 цаг 50 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 16 цаг 52 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 16 цаг 53 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 18 цаг 27 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top