x

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 4.0–4.25 хувь болгон буурууллаа

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ лхагва гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулсан нь өнгөрсөн оноос хойших анхны ийм шийдвэр боллоо. 

Тодруулбал, бодлогын хүүг 4.0-4.25 болгож бууруулсан байна. Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэр инфляц болон эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа тул ХНС хүүг бууруулахаа нэгдүгээр сард түр зогсоогоод байсан юм.

Инфляц өсөж, бага зэрэг өндөр хэвээр байгаа боловч хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой эрсдэл нэмэгдэж байгаа тул бодлогын хүүг бууруулахаар шийдвэрлэсэн гэж ХНС мэдэгджээ. Хэдийгээр инфляц ХНС-гийн зорилтот түвшин буюу 2 хувиас бага зэрэг давсан хэвээр байгаа боловч сүүлийн саруудад шинээр бий болсон ажлын байрны тооны өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэнийг тоо баримт харуулж байна.

Бодлогын хүүг бууруулах, зээлийн хүүгийн түвшинг бууруулах нь шинэ ажлын байрны тоо, хэрэглээний зардлыг нэмэгдүүлэхийн тулд Төв банкуудын ашигладаг хэрэгсэл юм. Харин ХНС-гийн шинэ тэргүүн, Д.Трампын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Стивен Миран 25 нэгжээр бус харин 50 суурь нэгжээр бууруулах санал гаргажээ. С.Миран энэ долоо хоногийн эхээр тангараг өргөсөн юм. Тэгвэл бодлогын хүүг тогтоодог Холбооны нээлттэй зах зээлийн хорооны санал өгөх эрхтэй бусад 11 гишүүн 25 суурь нэгжээр нэгжээр бууруулахыг дэмжсэн байна. Мягмар гарагт Ардчилсан намынхан С.Мираныг ХНС-гийн тэргүүний тангараг өргөснөөс хэдхэн цагийн дараа Цагаан ордон ба ХНС-гийн хоорондын бие биеэс үл хамаарах байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг өргөн барьжээ.

Үүний зэрэгцээ Д.Трампын засаг захиргаанаас ХНС-гийн удирдах зөвлөлийн гишүүн Лиза Күүкийг огцруулахаар оролдож буйг үл харгалзан давж заалдах шатны шүүхээс түүнийг хуралд оролцуулахыг зөвшөөрсөн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Бодлогын хүүг энэ онд дахин хоёр удаа, ирэх онд нэг удаа бууруулна гэж ХНС-гийн төлөөлөгчид урьдчилан таамаглаж байгаа ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 1 цаг 51 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 2 цаг 15 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 2 цаг 31 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 2 цаг 34 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 2 цаг 35 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 3 цаг 14 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 4 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 4 цаг 8 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 16 цаг 13 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 17 цаг 46 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 17 цаг 50 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 17 цаг 51 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 17 цаг 52 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 17 цаг 53 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 17 цаг 56 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 17 цаг 58 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 18 цаг 1 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 18 цаг 3 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 18 цаг 4 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 19 цаг 38 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top