x

НҮБ ирэх оны төсөвт зардлаа 15 хувиар танахаар болжээ

НҮБ-ын ирэх оны төсвийг хянан хэлэлцэж дуусжээ. Төсвийн төсөлд 500 сая ам.доллараас давсан зардлыг танах зэрэг саналуудыг тусгасан байна. Мөн байгууллагын 80 жилийн ойд зориулан гаргасан Ерөнхий нарийн бичгийн даргын “НҮБ-80” санаачилгын эхний арга хэмжээнүүдийг танилцуулжээ. 

НҮБ-ын захиргаа, төсвийн асуудал эрхэлсэн Зөвлөлдөх хороонд танилцуулсан шинэчилсэн тооцоогоор 2025 оны төсөвтэй харьцуулахад зардлыг 15.1 хувиар, байнгын орон тоог 18.8 хувиар цомхотгохоор төлөвлөж байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжих төсвийг мөн танахаар тусгажээ. 

Ерөнхий Ассамблейд зөвлөдөг хороо энэхүү саналыг хэлэлцээд зөвлөмжөө Ассамблейн Санхүү, захиргааны асуудал хариуцдаг Тавдугаар хороонд шилжүүлэх ажээ. Захиргаа, төсөвтэй холбоотой тус хорооны шийдвэрийг гаргахад НҮБ-ын бүх 193 гишүүн улс оролцдог. 

Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш гишүүн улсуудад илгээсэн захидалдаа, нөөцийг хэрхэн хуваарилахыг бүх талаар судалсны үндсэн дээр зардлыг танах шийдвэрийг гаргасан гэдгийг онцолсон байна. Мөн НҮБ-ын Дүрмийн гурван үндсэн тулгуур багана болох энх тайван ба аюулгүй байдал, хүний эрх, тогтвортой хөгжлийг дэмжих тэнцвэрийг хадгалсан ба зардлыг танахдаа үүнийг сайтар тооцоолсон гэж дурджээ.

Буурай хөгжилтэй, далайд гарцгүй, арлын жижиг орнуудыг шууд дэмжих хөтөлбөр, үйл ажиллагаа, мөн Африкийн хөгжлийн санаачилгуудын санхүүжилтийг танаагүй байна. Энх тайвныг цогцлоох сан болон Суурин зохицуулагчийн газруудыг дэмжсэн хэвээр байна. Бүс нутгийн эдийн засгийн хороодод томоохон өөрчлөлт гарахгүй бөгөөд техникийн хамтын ажиллагааны байнгын хөтөлбөр цаашид өргөжин тэлж, улс орны хөгжилд үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлнэ.

Шинэчилсэн төсөвт НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрыг шинэчлэх анхны саналууд багтжээ. Үүнд Нью-Йорк болон Бангкокт шинэ захиргааны төвүүд байгуулах, цалингийн санг нэгтгэх, мөн зарим үйл ажиллагааг өртөг ихтэй байршлуудаас (Нью-Йорк, Женев) хэмнэлттэй байршлуудад шилжүүлэх зэрэг арга хэмжээ багтсан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуурамч баримтаар мөнгө угаасан бүлэглэлийн хэргийг шүүхэд шилжүүллээ саяхан Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 1 цаг 51 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 2 цаг 15 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 2 цаг 32 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 2 цаг 34 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 2 цаг 36 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 3 цаг 14 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 4 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 4 цаг 9 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 16 цаг 13 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 17 цаг 46 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 17 цаг 51 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 17 цаг 52 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 17 цаг 53 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 17 цаг 54 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 17 цаг 57 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 17 цаг 59 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 18 цаг 1 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 18 цаг 3 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 18 цаг 5 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top