x

Баянхонгорын Хүрээмарал суманд 3.5 магнитудын газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт энэ сарын 18-ны 00:23:09 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. Тухайн газар нь аймгийн төвөөс 220 км, Улаанбаатар хотоос 830 км зайтай. Газар зүйн байршил (өргөрөг, уртраг): 46.61 98.27 бөгөөд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын төвөөс хойд зүгт 21 км, Баянбулаг сумын төвөөс зүүн урд зүгт 26 км, Бууцагаан сумын төвөөс баруун хойд зүгт 57 км-т болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжил ихтэй бүсэд багтдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Баянцагаан, Заг, Жаргалант сумын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн 9 баллын бүсэд, Баянхонгор, Өлзийт, Богд, Шинэжинст, Баян-Овоо, Бөмбөгөр, Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр 8 баллын бүсэд, Баацагаан, Галуут, Жинст, Бууцагаан, Хүрээмарал сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна. Газар хөдлөлтийн голомт нь Алтайн салбар уулс, баруун хойноос зүүн урагш тогтсон Их Богдын нурууны газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын бүс нутагт багтдаг. Энэ бүсэд 1957 оны 12 дугаар сарын 4-нд 8-9 магнитутын 11-12 баллын хүчтэй газар хөдөлсөн тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна. Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 1 цаг 51 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 2 цаг 15 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 2 цаг 31 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 2 цаг 34 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 2 цаг 35 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 3 цаг 14 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 4 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 4 цаг 9 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 16 цаг 13 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 17 цаг 46 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 17 цаг 50 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 17 цаг 51 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 17 цаг 52 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 17 цаг 53 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 17 цаг 56 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 17 цаг 59 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 18 цаг 1 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 18 цаг 3 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 18 цаг 4 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 19 цаг 38 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top