x

Хэргийн байдлыг бодитоор тогтоож чадаагүй гэж үзээд хэргийг прокурорт буцаав

Сүүлийн хэд хоног олон нийтийг цочирдуулаад байгаа хоёр эмэгтэйн амь насыг хэрцгийгээр хохироосон гэмт хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрөв.

Хэргийг сануулахад, 2024 оны зургаадугаар сарын 21-ний өглөөний 05:00 цагийн орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад 16 настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Ц.Д нь 16 хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоосон. 

Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн цогцсыг чемоданд хийлгэж дуу-дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн. Мөн Т.З-ыг хөнөөсний дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, Т.З-гийн цахим хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авчээ.

Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Д нь 16 хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоосон. 

Мөрдөх байгууллага:

  • Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт,
  • Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт явуулж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.17-ны өдрийн шүүгчийн 5667 дугаартай захирамж

Шүүхийн процессын тойм: № 6, 2025.09.17

Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Яллагдагч Ц.Д нь 2024 оны 06 дугаар сард хоёр удаагийн үйлдлээр хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, кибер орчинд хууль бусаар халдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, залилах, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,

Яллагдагч Х.Э-г 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийн хамжигчаар тус тус холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогч Ч.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч нарын “... заналхийлэх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон байгаа Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй үндэслэлийг өмнөх шүүх хуралдаанд гаргасан, ...” ба шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан боловч уг ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэргийг дахин шүүхэд ирүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу, бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, түүнчлэн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан буюу хохирогч Ч.Ш-н хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Б.Солонгод хэргийн материал танилцуулаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн хэн хэрхэн хамтран оролцсон...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;/ хэргийн бодит байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ.

Тухайлбал, прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог бөгөөд прокурорын хяналт доор мөрдөн шалгах байгууллага хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэх хуулийн зохицуулалтай буюу шүүх уг ажиллагааг бие даан явуулах эрх хэмжээ байхгүй тул хохирогч Ч.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг буцааж шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 1 цаг 50 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 2 цаг 14 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 2 цаг 31 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 2 цаг 33 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 2 цаг 34 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 3 цаг 13 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 4 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 4 цаг 8 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 16 цаг 12 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 17 цаг 45 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 17 цаг 49 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 17 цаг 51 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 17 цаг 52 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 17 цаг 53 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 17 цаг 56 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 17 цаг 58 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 18 цаг 0 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 18 цаг 2 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 18 цаг 4 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 19 цаг 37 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top