Монгол Улсын “The MongolZ” CS2 баг Саудын Арабын Рияд хотноо болсон "Esports World Cup 2025" тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо.
Финалын тоглолтод тэд БНТУ-ын “Aurora” багийг 3:0 харьцаагаар:
- Mirage – 16:14
- Dust II – 13:9
- Nuke – 13:4 харьцаагаар хожив.
Багийн тоглогч Мөнхболдын Содбаяр (Techno) тэмцээний MVP-ээр тодорсон бол түүний ах Мөнхболдын Азбар (Senzu) ч мөн шилдэг тоглолтоо үзүүлсэн юм. Энэ ялалт нь “The MongolZ” багийн түүхэн дэх хамгийн том амжилт болж, Монголын eSports-ын нэрийг дэлхийд өргөлөө.
Ташрамд дурдахад, “The MongolZ” баг видео тоглоом сонирхогчдын олимп гэгдэх Esports World Cup 2025 тэмцээний CS2 төрөлд түрүүлэхдээ дэлхийн хүчирхэг "Vitality" багийг хагас шигшээ шатанд буулган авсан. Энэ жил "Vitality"-г хоёр удаа хожсон цор ганц баг болж байгаа юм.